Японы эмэгтэй баг хүрэл медалийн эзэд болов

Хуучирсан мэдээ: 2018.02.25-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Японы эмэгтэй баг хүрэл медалийн эзэд болов

Японы эмэгтэй баг хүрэл медалийн эзэд болов

БНСУ-ын Пёнчан хотод болж буй өвлийн олимпийн XXIII наадамд 92 орны 2920 тамирчин спортын 15 төрөлд өрсөлдөж, бүхий л төрөлд ялагчид тодроод байна.

Мөсний оюуны спорт гэгддэг кёрлингийн төрлөөс Японы эмэгтэй баг хүрэл медалийг авлаа. Тэд Их Британы багийг 5:3 онооны харьцаагаар хожсон юм. Энэ төрлийн аваргын алтан медалийн төлөө БНСУ болон Шведийн баг үлдээд байгаа бөгөөд энэхүү тоглолт өнөөдөр болно. 

Японы баг тамирчид Пёнчаны наадмаас 4 алт, 5 мөнгө, 4 хүрэл медалийг аваад байна.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж