Авто замын салбарт 2 сая ам.долларын тусламж үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.15-нд нийтлэгдсэн

Авто замын салбарт 2 сая ам.долларын тусламж үзүүлнэ

Азийн хөгжлийн банкны захирлуудын зөвлөл наймдугаар сарын 11-нд хуралдан, манай улсын Авто замын газарт зам өргөсгөх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд нь зориулж хоёр сая ам.долларын тусламж олгохоор болжээ. Ингэснээр Засгийн газар хүний нөөц болон техникийн нарийвчилсан төлөвлөгөө, замын зөвлөл байгуулах талаар дэмжлэг авах боломж бүрдэх аж.

Монгол Улсын автозамын сүлжээг сайжруулснаар уул уурхайн хөгжлийг хурдасгаж эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, ядуурлын төвшинг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ гэж Азийн хөгжлийн банк үзжээ. Азийн хөгжлийн банкны техникийн туслалцаатайгаар манай улсын засмал замын сүлжээ  2,180 км урттай байсан бол 2016 он гэхэд 5,572 км болох юм байна.

Б.УНДРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж