ХБНГУ-ын Дюссельдорф хотноо олон улсын жүдо бөхийн холбооны ‘Их дуулга’ ангилалын тэмцээний эхний өдөр Монгол Улсын баг хоёр хүрэл медаль хүртлээ.
Энэ жилээс ‘Гранд слам’ ангилалд шилжсэн тус тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд явагдаж, Монгол Улсын найман бөх хүч үзлээ. Тэднээс 66 кг-ын жинд ОУХМ ‘Увс нуур’ дэвжээ, Үндэсний шигшээ багийн тамирчин Баттогтохын Эрхэмбаяр, 57 кг-ын жинд залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт ШШГЕГ-ын ‘Сүлд’ спорт хорооны тамирчин ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн нар хүрэл медаль хүртжээ
Эх сурвалж: МОНГОЛЫН ЖҮДО БӨХИЙН ХОЛБОО