60 орчим настай иргэн бусдын гарт зэрлэгээр амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2018.02.24-нд нийтлэгдсэн

60 орчим настай иргэн бусдын гарт зэрлэгээр амиа алджээ

60 орчим настай иргэн бусдын гарт зэрлэгээр амиа алджээ

Сонгинохайрхан дүүрэгт хоёрдугаар 22-ны өдөр 60 орчим насны иргэн биедээ 30 гаруй удаа хутгалуулан амь насаа алдсан талаар өмнө бид мэдээлсэн. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр эрүүгийн цагдаагийн алба хаагчид уржигдар шөнөөс эхлэн сэжигтнийг эрэн хайж өчигдөр /2018.02.23/ өглөө баривчилжээ.

Эх сурвалжийн өгсөн мэдээллээр тухайн хэрэг гарсан өдрийн 20.30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 26-р хороонд айлын гэр шатжээ. Улмаар галын дуудлагын дагуу Онцгой байдлын хэсгийнхэн очиход тэр хавийн иргэд галыг унтраасан байсан аж.

Гэтэл шатсан гэрийнх нь хажууханд 60 орчим настай иргэнийг зэрлэгээр хөнөөсөн байжээ. Эл хэргийг онцгой байдлын алба хаагчид дүүргийн цагдаа нарт мэдэгдсэнээр цагдаа нар ирж хэргийн газар үзлэг хийсэн байна. Амиа алдсан иргэнийг Чингэлтэй дүүргийн иргэн 61 настай В гэгч болохыг тогтоогоод байна.

Талийгаач нь тус хашаанд гэр барьж амьдардаг, хашааны манаач байсан аж. Одоогоор уг хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж буй бөгөөд ирэх даваа гарагт /2018.02.26/ эл хэргийн талаар хэвлэлийн хурал хийнэ гэж мэдээлж байна.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж