Нидерландын тамирчин солонгосуудыг нохдод энэрэнгүй хандахыг уриалжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.24-нд нийтлэгдсэн

Нидерландын тамирчин солонгосуудыг нохдод энэрэнгүй хандахыг уриалжээ

Нидерландын тамирчин солонгосуудыг нохдод энэрэнгүй хандахыг уриалжээ

Нидерландын тэшүүрийн тамирчин Ян Блокхёйсен Пёнчан 2018 өвлийн олимпийн наадмын нэгэн хэвлэлийн хурлын үеэр нохдод энэрэнгүй хандахыг уриалсныхаа төлөө уучлал гуйжээ.

Тэшүүрийн холын зайн уралдаанд багаараа хүрэл медаль хүртсэн Ян Блокхёйсен өнгөрсөн лхагва гаригт болсон хэвлэлийн хурлын үеэр солонгосчуудыг “Нохдод энэрэнгүй хандаарай” хэмээн хэлсэн аж. Түүний хэлсэн үгнээс болж солонгосууд эгдүүцэн, Нидерландын тамирчныг ялгаварлан гадуурхагч хэмээн нэрлэснээс гадна Солонгосын соёлыг хүндэтгээгүй хэмээн хэл ам дэгдээсэн байна. Зарим солонгосууд Өмнөд Солонгосын спорт, олимпийн хорооноос Олон улсын олимпийн хороонд гомдол гаргахыг шаарджээ.

Нидерландын тэшүүрийн тамирчин Ян Блокхёйсен өчигдөр хэвлэлийн хурал дээр санамсаргүй хэлсэн үгнийхээ төлөө солонгосуудаас уучлал гуйжээ.

Ян мэдэгдэлдээ ‘Би Солонгосын ард түмэн болон соёлыг гутаан доромжлох санаа агуулаагүй. Би зөвхөн солонгос хүмүүс нохойд яаж ханддаг талаар л ярьсан. Би ийм зүйл ярих ёсгүй байжээ. Олимпийн индрийг спортод зориулсан болохоос иймэрхүү зүйлд зориулаагүй.

‘Олимпийн наадмыг амжилттай зохион явуулсанд энэ улсад би талархаж байна. Миний хэлсэн үгс олимпийн үзэгчдийн тав тухыг алдагдуулсанд би гүнээ харамсаж байна. Мөн багийн хамт олноо шүүмжлэлд өртүүлсэндээ би уучлал гуйж байна” гэжээ.

Эх сурвалж: Koreatimes

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж