Германы шигшээ түүхэндээ анх удаа финалд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2018.02.24-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Германы шигшээ түүхэндээ анх удаа финалд шалгарлаа

Германы шигшээ түүхэндээ анх удаа финалд шалгарлаа

‘Пёнчан-2018’ өвлийн олимпийн наадмын хоккейн эрэгтэйчүүдийн хэсгийн болон хасагдах шатны тоглолтууд гэнэтийн үр дүнгээр дүүрэн байлаа. Тэр дундаа Германы шигшээ баг ‘Пёнчан’-д гайхамшгийг бүтээн хагас шигшээд шалгарсан юм. 

Тэд ‘С’ хэсгээс гуравдугаарт хасагдах шатанд шалгаран чансаа ойролцоо Швейцарийн шигшээг нэмэлт цагт 2:1-ээр, шөвгийн 8-д Пёнчанд түрүүлнэ хэмээн мэргэжилтнүүдийн таамаглаж байсан Шведийн шигшээг мөн л нэмэлт цагт 4:3-аар хожин, хагас шигшээд IHHF буюу Олон улсын шайбтай хоккейн холбооны чансааг тэргүүлэгч сүүлийн дөрвөн олимпийн гуравт нь түрүүлсэн хүчирхэг Канадын шигшээтэй оноолт таарсан юм.  

Герман улсын хувьд түүхэндээ 1932 оны Америкийн Лейк Плэсидийн өвлийн олимп, 1976 оны Австрийн Инсбуркт Баруун Герман нэртэй байхдаа тус тус хүрэл медаль хүртэж байснаас хойш олигтой томоохон амжилтыг гаргалгүй өдийг хүрсэн юм. 

Тоглолт эхлэхээс өмнө хоккей сонирхогчид, мэргэжилтнүүд дуу нэгтэйгээр энэ тоглолтын ялагчаар Канадын шигшээг тодруулж, финалд Канад-ОХУ гэсэн хоккейн ривал тоглолт болно хэмээн таамаглаж байсан ч тийм зүйл огт болоогүй билээ.

Цагтаа үндэсний хоккейн лигт Сан Хосе Шаркс, Бостон Брюйнс, Лос Анжелес Кингс багуудад тоглож байсан Германы шигшээ багийн ахлах дасгалжуулагч Марко Марко Штурм шигшээ багаа бүрдүүлэхдээ дотоодын лигийн тоглогчдоо бүрдүүлсэн нь багийн ойлголцол, гар нийлэх гээд олон зүйл дээр тулж сайн ажилсан нь анзаарагдаж цөөн олдсон боломжуудаа гоол болгосны үр дүнд Канадын шигшээг 4:3 аар буулган энэ олимпийн ээлжит сенсаацийг тарин түүхэндээ анх удаа олимпийн наадмын финалд шалгарлаа.

Германы багаас Брукс Масек, Матиас Плачта, Марсель Гор, Патрик Хагер нар гоол оруулсан бол Канадаас Мэт Робинсон, Дерек Рой, Гильберт Брул нар гоол оруулжээ. Хоёр хоногийн өмнө агч навчны орны бүсгүйчүүд финалд АНУ-ын бүсгүйчүүдэд хожигдон мөнгөн медаль хүртсэн бол Эрэгтэй шигшээн ОХУ-ын багт 0:3 аар хожигдсон Чехийн шигшээтэй хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо.

 

Ю.Чинбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж