БНСУ-ын Төв банкны ерөнхийлөгч нутаг буцлаа

Хуучирсан мэдээ: 2011.08.15-нд нийтлэгдсэн

БНСУ-ын Төв банкны ерөнхийлөгч нутаг буцлаа

БНСУ-ын Төв банкны ерөнхийлөгч, ноён Чонсу Ким тэргүүтэй албаны төлөөлөгчид Монголбанкны Ерөнхийлөгч Д.Пүрэвдоржийн урилгаар манай улсад хоёр өдрийн айлчлал хийсэн билээ.  Өчигдөр тэд Монголбанктай хамтарч ажиллах санамж бичиг байгуулсан бол өнөөдөр Монголын банк, санхүүгийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан лекц уншсан юм. БНСУ-ын Төв банкны ерөнхийлөгч ноён Чонсу Кимийн лекц Солонгосын эдийн засгийн хөгжил, ололтын талаар сэдвийг хамарч, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгч чадсан гэж Монголбанкныхан үзэж байна.

Ямартай ч Монголд хоёр өдрийн ажлын айлчлал хийсэн Өмнөд Солонгосын Төв банкны зочид өнөөдөр нутаг буцлаа. Хэдхэн хоногийн дараа тус улсын ерөнхийлөгч Монгол Улсад албан ёслол хийх гэж байгаа бөгөөд энэхүү айлчлалын өмнө хоёр улсын төв банк хамтран ажиллах санамж бичиг байгуулсанд талууд өндөр ач холбогдол өгч байна.

Б.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж