Филиппин гэрийн үйлчлэгч эмэгтэйг хөнөөж, хөргөгчид хийсэн байжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.24-нд нийтлэгдсэн

Филиппин гэрийн үйлчлэгч эмэгтэйг хөнөөж, хөргөгчид хийсэн байжээ

Филиппин гэрийн үйлчлэгч эмэгтэйг хөнөөж, хөргөгчид хийсэн байжээ

Кувейтэд гэрийн үйлчлэгчээр ажиллаж байсан 29 настай филиппин эмэгтэйг хөнөөж, хөргөгчид хийсэн хэрэг гарчээ.

Жоанна Демафелис жил гаруйн өмнө сураггүй алга болсон юм. Цагдаа нар энэ хэрэгт гэрийн үйлчлэгчийн ажил олгогчийг сэжиглэж, хэдэн долоо хоног эрэн сурвалжилсны эцэст Ливанаас баривчилсан талаар Филиппиний Гадаад харилцааны яамнаас мэдээлжээ.

Демафелисийн цогцсыг өнгөрсөн долоо хоногт Филиппин дэх ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгчээ. Энэ хэрэг Филиппин иргэдийн хорсол, хилэнг төрүүлж, Кувейт рүү охид эмэгтэйчүүдийг хөдөлмөрийн гэрээгээр явуулахыг хориглохыг шаардсан байна.

Энэ хэрэгт Демафелисийн ажил олгогч гэрийн эзнээс гадна гэрийн эзэгтэйг сэжиглэж, эрэн сурвалжилж байгаа гэнэ. Түүнийг Сири рүү дүрвэн гарсан байж болзошгүй гэж таамаглаж байгаа гэнэ.  Гэрийн үйлчлэгчийн амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдсэн эхнэр нөхөр хоёрыг Интерполоор эрэн сурвалжилж байжээ.

Бүсгүйн зэрэмдэглэсэн цогцсыг энэ сарын эхээр түүний ажиллаж байсан айлын хөлдөөгчнөөс олсон байна. Гэрийн эзэд түүнийг сураггүй алга болсноос хойш гэртээ ирээгүй ажээ.

Сураггүй болсон бүсгүйг хөнөөсөн нь тогтоогдсоны дараа Филиппиний эрх баригчид Кувейтэд гэрийн үйлчлэгчээр ажиллаж буй 1000 гаруй охид бүсгүйчүүдийг нутаг буцаахаар болсон юм.

Филиппиний Гадаад харилцааны яамны мэдээлснээр Кувейтэд тус улсын 252,000 иргэн ажиллаж амьдардаг байна.

Амиа алдсан гэрийн үйлчлэгч бүсгүйн хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж, гэмт этгээдэд шийтгэл оногдуулахад Кувейт шаардлагатай арга хэмжээг авна гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж