Шинийн 14-нд үнэ төлбөргүй ном айлдана

Хуучирсан мэдээ: 2018.02.24-нд нийтлэгдсэн

Шинийн 14-нд үнэ төлбөргүй ном айлдана

Шинийн 14-нд үнэ төлбөргүй ном айлдана

Монголчууд эртнээс хаврын тэргүүн сарын шинийн 15-ны дотор засал номоо хийлгэж, ирэх жилийнхээ буян заяаг даатгахыг зорьдог.  

‘Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн 14-ний Өндөр Гэгээний их дүйчин өдөр Гандантэгчэнлэн хийдийн лам нар сүсэгтэн олонд зориулж ном айлдана. Энэхүү дээдийн номын айлдварт Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлэн хийдийн Тэргүүн их хамба, гавж Д.Чойжамц сүсэгтэн олонд ном айлдаж, Гандантэгчэнлэн хийдийн Хансүр, гавж Ё.Амгалан ламтан хүмүүний насны цөв, барцдыг арилгаж, насыг уртасгах “Цагаан Дарь-Эх” бурхны Насны авшиг хайрлана. Хурал  гуравдугаар сарын 01-ний 10.00 цагт Буянт-Ухаа спорт цогцолборт үнэ төлбөргүй болох юм. 

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж