БНХАУ 1.6 их наяд ам.долларын бүтээн байгуулалтын ажил өрнүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.02.24-нд нийтлэгдсэн

БНХАУ 1.6 их наяд ам.долларын бүтээн байгуулалтын ажил өрнүүлнэ

БНХАУ 1.6 их наяд ам.долларын бүтээн байгуулалтын ажил өрнүүлнэ

БНХАУ-ын Засгийн газар 2018 онд хятадын зарим муж болон тосгонд 10 их наядын юанийн /1.6 их наяд ам.доллар/ хөрөнгө оруулалт бүхий дэд бүтцийн томоохон төслийг хэрэгжүүлэхээр зэхэж байгаа тухай China Daily мэдээлж байна. 

Эдгээр төслийн ихэнх нь мэдээллийн технологи, тээвэр болон эрчим хүчний дэд бүтцийг байгуулах, өндөр технологийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбарт хэрэгжих ажээ. 

Тодруулбал, Шаньдун тосгонд өндөр хурдны төмөр зам болон нисэх онгоцны хэд хэдэн шинэ буудал барьж байгуулах гэнэ. Тус бүтээн байгуулалтад 4 их наяд юань /630 тэрбум ам.доллар/ зарцуулна. Үүнээс гадна, Хэнань, Хубэй, Цянси, Гуйчжоу зэрэг тосгонд ядууралтай тэмцэх, байгаль орчныг хамгаалах чиглэлд 1 их наяд юань /158 тэрбум ам.доллар/-ийн хөрөнгө оруулалт бүхий том төслүүд хэрэгжих юм байна. 

Энэ бүх төлөвлөсөн төсөл улс орны ирээдүйн хөгжлийн үндэс байх болно. Эдгээр төсөл үйлдвэрлэлийн шинэ салбар болон уламжлалт эдийн засгийн салбарыг хөгжүүлэхэд чиглэгдэж байна. Мөн хятадын бараа бүтээгдэхүүний чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ гэж тус улсын Засгийн газраас үзэж байгаа ажээ. 

БНХАУ-ын Засгийн газрын төлөвлөгөө ёсоор, 2022 онд гэхэд Үндэсний ДНБ-ийн 30 хүртэлх хувийг үйлдвэрлэлийн хөгжиж бус салбар эзлэх болно гэв. 

А.АНИР

Эх сурвалж: CHINA DAILY

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж