БНСУ-ын Пёнчан хотод эхэлсэн XXIII өвлийн олимп шинэ рекорд, шинэ амжилтуудыг ар араасаа дагуулсаар үргэлжилж байна.
Хамгийн сүүлд эмэгтэй ганцаарчилсан уран гулгалтын төрөлд өрсөлдсөн Алина Загитова, Евгения Медведева нарын үзүүлбэр биднийг өөрийн эрхгүй л догдлуулсан. Түүнчлэн тэшүүрийн эрэгтэйчүүдийн 500 метрийн уралдаан сэтгэл догдлуулсан мөчөөр дүүрэн байв. Гол өрсөлдөөн Норвегийн Х.Лоринцен, БНСУ-ын Ча Мин Кю нарын хооронд өрнөж, фото пинишийн дүнд Норвегийн тамирчин 0,01 секундээр илүүрхэж алтан медаль хүртэж буй торгон агшныг бид цэнхэр дэлгэцээр шимтэн үзлээ. Энэхүү боломжийг TВ 5 телевизийн уран бүтээлчид бүрдүүлж өгсөн билээ. Тэд хамгийн анх 2004 онд Афины зуны олимп шууд дамжуулж байсан түүхтэй. Түүний дараа 2006 онд Турины өвлийн олимп, 2008 онд Бээжингийн зуны олимп, 2010 онд Ванкуверийн өвлийн олимп, 2012 онд Лондонгийн зуны олимп гээд нийт 30 гаруй тив дэлхийн наадмыг монголын телевизүүдийн дэлгэцээс шууд дамжуулан хүргэсэн байдаг.
Энэ удаагийн өвлийн олимпийг мөн адил цаг алдалгүй дамжуулж спортын торгон мөч, агшныг тайлбартайгаар хүргэсэн юм. “Пёнчан-2018” Өвлийн Олимпийн наадмын нээлтийн ёслолын ажиллагаа хоёрдугаар сарын 9-ний өдөр орон нутгийн цагаар үдшийн 20 цагт, харин манай цагаар 19 цагт эхэлсэн. Олимийн наадмын нээлтийн ёслолын ажиллагаа гэхэд дэлхий дахинаа нийтдээ 2,1 тэрбум үзэгч цэнхэр дэлгэцээрээ шууд хүлээн авч үзсэн тоо байна.
‘Пёнчан-2018’ Өвлийн XXIII дахь удаагийн олимпийн наадмыг шууд дамжуулах эрх өндөр өртөгтэй ч албан ёсны эрхээ авч монголчуудыг дэлхийтэй хөл нийлүүлэн алхах тэр боломжийг олгож байгаад нь үзэгч түмэн талархаж байна.
Э.Ариун