"Пёнчан 2018": Гүйлтийн тэшүүрийн бөөн гараа анх удаа болно

Хуучирсан мэдээ: 2018.02.24-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

"Пёнчан 2018": Гүйлтийн тэшүүрийн бөөн гараа анх удаа болно

"Пёнчан 2018": Гүйлтийн тэшүүрийн бөөн гараа анх удаа болно

БНСУ-ын Пёнчан хотод болж буй өвлийн олимпийн XXIII наадмын 16 дахь өдөр буюу өнөөдөр найман багц медалийн эзэд тодорно. Цанын чөлөөт үзүүлбэрийн баг, гүйлтийн цанын эрэгтэй 50 км-ын уралдаан Улаанбаатарын цагаар 11:00, 13:00-с явагдана.

Олимпийн наадмын нээлтийн өмнө буюу хоёрдугаар сарын 8-ны өдрөөс эхэлсэн кёрлингийн хоёр тоглолт болж, медальтнууд тодорно. Эмэгтэй багийн хүрэл медалийн төлөө Япон, Их Британи тоглох бол эрэгтэй багийн олимпийн аваргын төлөө Швед, АНУ тоглох хуваарьтай байна. Эдгээр тоглолтууд 16:00, 21:00-с болно.

Сноуборд, гүйлтийн тэшүүрийн төрлийн уралдаан өнөөдөр өндөрлөнө. Энэ наадамд шинээр дөрвөн төрөл нэмэгдэж орсны нэг бол гүйлтийн тэшүүрийн масс старт буюу бөөн гарааны уралдаан юм. 400 м-н тойрог бүхий уралдааны замд 24 тэшүүрчин нэгэн зэрэг гараанаас гарч уралдах бөгөөд 21:00 цагаас эхлэх хуваарьтай. Энэ уралдаан олны анхаарлыг ихэд татаж байгаа бөгөөд Пёнчаны наадмаас анхны бөөн гараатай уралдааны ялагч тодорно.

Мөн хоккейн эрэгтэй багийн хүрэл медалийн төлөө Чех, Канад тоглох бөгөөд 20:00 цагаас болно.

Өвлийн олимпийн XXIII наадмын сүүлийн өдөр буюу маргааш /2018.02.25/ хоккей эрэгтэй алтан медалийн төлөө Оросын олимпийн баг Германтай тоглоно. Үүнээс гадна гүйлтийн цана, кёрлингийн багийн сүүлийн тоглолтууд болсноор олимпийн наадам өндөрлөнө. Мөн уран гулгалтын шилдгүүд оролцдог гала тоглолт маргааш үдээс өмнө каннэ ордонд болох хуваарьтай.

Уралдааны цагийн хуваарийг ЭНД-с үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж