Медалийн чанараар Норвеги, Герман тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2018.02.24-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Медалийн чанараар Норвеги, Герман тэргүүлж байна

Медалийн чанараар Норвеги, Герман тэргүүлж байна

БНСУ-ын Пёнчан хотод болж буй өвлийн олимпийн XXIII наадам өндөрлөхөд ердөө хоёр өдрийн тэмцээн үлдлээ. Хүн төрөлхтний цэнгэлийн манлай өвлийн олимпод 92 орны 2922 тамирчин спортын 15 төрөлд өрсөлдөж байгаа нь өмнөх бүх цагаан олимпийн амжилтыг эвдээд байна. Мөн Малайз, Сингапур, Нигери, Косово болон Эритреа, Эквадор улс өвлийн олимпод анх удаа оролцохоор Солонгосын хойгт ирсэн юм. Ази тивд гурав дахь удаагаа болж буй өвлийн олимпийн сонин содон, амжилт дүүрэн үргэлжилж байна.

102 багц медалийн 90 нь эзэддээ очоод байна. Өчигдрийн байдлаар медаль хүртсэн 29 орон байна. Тэднээс Норвеги, Германы баг 13 алтан медальтайгаар тэргүүлж эхэлсэн хэвээр байгаа бол Канад 10, АНУ, Нидерланд 6, Франц, Австри 5 алтан медальтайгаар эхний байруудад бичигдлээ. Наадмыг зохион байгуулагч БНСУ шорт-трек, гүйлтийн тэшүүр болон скелетон төрлөөс нийт 12 медаль аваад байгаас дөрөв нь алтан медаль юм. Гэхдээ өмнөд солонгосчууд энэ удаа шорт-трек, тэшүүрийн төрөлд хангалттай байгаагүй зохион байгуулагчид мэдэгдээгүй байгаа. Харин өмнөдийн кёрлингийн бүсгүйчүүд багийн төрөлд хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж, мөнгөн медалийн болзол хангаж, маргааш /2018.02.25/ Шведийн багтай аваргын төлөө тоглохоор болсон нь содон амжилт байв.

Биатлоны тэмцээн өчигдөр /2018.02.23/ эрэгтэй багийн буухиа уралдаанаар өндөрлөсөн бөгөөд энэ төрөлд Швед, Норвеги, Герман улс медалийнхаа тоог нэмж чадсан юм. Үүнээс гадна өвлийн спортын хамгийн үзүүштэй төрлийн нэг болох уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл явагдаж, Оросын олимпийн одод мөсөн талбайд онцгойрсон. Оросууд өчигдрийг хүртэл алтан медаль аваагүй байсан бөгөөд медаль авсан орны 21-с 15-р байрт бичигдэж эхэллээ.

МЕДАЛИЙН ЧАНАРЫГ ХҮСНЭГТЭЭР ХҮРГЭЕ.

УЛС

АЛТ

МӨНГӨ

ХҮРЭЛ

НИЙТ МЕДАЛИЙН ТОО

  1.  

Норвеги

13

14

10

37

  1.  

Герман

13

7

6

26

  1.  

Канад

10

8

9

27

  1.  

АНУ

8

7

6

21

  1.  

Нидерланд

8

6

4

18

  1.  

Швед

6

5

0

11

  1.  

Франц

5

4

6

15

  1.  

Австри

5

2

6

13

  1.  

БНСУ

4

4

4

12

  1.  

Швейцарь

3

6

4

13

  1.  

Япон

3

5

3

11

  1.  

Итали

3

2

5

10

  1.  

Беларус

2

1

0

3

  1.  

БНХАУ

1

6

2

9

  1.  

Оросын олимпийн баг

1

5

8

14

  1.  

Чех

1

2

3

6

  1.  

Словак

1

2

0

3

  1.  

Их Британи

1

0

3

4

  1.  

Польш

1

0

1

2

  1.  

Унгар

1

0

0

1

  1.  

Укриан

1

0

0

1

  1.  

Австрали

0

2

1

3

  1.  

Словени

0

1

0

1

  1.  

Финланд

0

0

4

4

  1.  

Испани

0

0

2

2

  1.  

Шинэ Зиланд

0

0

2

2

  1.  

Казахстан

0

0

1

1

  1.  

Латви

0

0

1

1

  1.  

Лихтенштейн

0

0

1

1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж