Монголын анагаах ухааны салбар 5000 жилийн түүхтэй

Хуучирсан мэдээ: 2018.02.23-нд нийтлэгдсэн

Монголын анагаах ухааны салбар 5000 жилийн түүхтэй

Монголын анагаах ухааны салбар 5000 жилийн түүхтэй

“Уламжлалт анагаах ухааны эх сурвалж судлал ба нийгэм, түүх археологийн шинжлэх ухааны уялдаа холбоо” хэлэлцүүлэг   өнөөдөр /2018.02.23/ Шинжлэх ухааны академид боллоо.


Тус хэлэлцүүлэг нь Монголын уламжлалт анагаах ухааны эх сурвалж судлалын судалгааны үр дүнгээс танилцуулж, ,цаашид шинжлэх ухааны бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх судалгааны үр дүнг сайжруулах зорилготой юм.

Хэлэлцүүлэгт Шинжлэх ухааны академийн Түүр археологийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Монгол судлалын хүрээлэн, БСШУСЯ, МУИС-ийн философи, шашин судлалын танхим, Анагаахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүхий л их дээд сургуулиудын 40 гаруй төлөөллүүд оролцсон юм. Шинжлэх ухааны академийн/ШУА/ тэргүүн дэд ерөнхийлөгч академич Г.Чулуунбаатар, ШУА -ийн нийгмийн салбарын бага чуулганы дарга, академич Н.Бэгз нар хэлэлцүүлгийг нээж үг хэллээ.

Хэлэлцүүлгийн гол илтгэлийг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн профессор академич Ш.Болд тавьсан юм. Түүний тавьсан  “Монголын уламжлалт анагаах ухааны эх сурвалж судлал” сэдэвт илтгэл нь хуран цугларсан олон эрдэмтдийн сонирхлыг татаж байсан юм.

Ш.Болд илтгэлийнхээ талаар ийн ярилаа. “Өнөөдрийн хуралд тавьсан “Монголын уламжлалт анагаах ухааны сурвалж судлал” илтгэл ялангуяа монголчуудын бүтээн бий болгосон бичсэн судраас гадна Монголын анагаах ухааны эрт үеийн түүхтэй холбоотой Хятад,Төвд сурах бичгүүдийн талаар ярилаа. Манай улсаас олдсон анагаах ухаантай холбоотой археологийн олдворуудыг сурвалж судлалын аргаар дээрх гадны орны сурах бичгүүдээс нотолж байгаа юм. Монголын анагаах ухааны салбар 5000 жилийн түүхтэй. Энэ түүхийг бүтээхдээ Нүүдэлчин монголчууд хүний өвчнийг эмчлэхээс илүү яаж эрүүл амьдрах вэ гэсэн ухааныг л хайж байсан. Энэ ухааныг өнөөдрийн 21-р зууны мэдлэгтэй уялдуулж өгөх юм бол одоогийн эрүүл мэндийн  салбарт тулгамдсан зарим асуудлыг шийдэхэд  маш дөхөм үзүүлэлт болох юм” гэв.

Б.Хулан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж