ЗГ-ын хуралдаан дууссан ч мэдээлэл хийсэнгүй

Хуучирсан мэдээ: 2018.02.23-нд нийтлэгдсэн

ЗГ-ын хуралдаан дууссан ч мэдээлэл хийсэнгүй

ЗГ-ын хуралдаан дууссан ч мэдээлэл хийсэнгүй

Засгийн газар өнөөдөр үдээс хойш ээлжит бусаар хуралдаж, “Эрдэнэс тавантолгой”-гоос иргэн бүрт хүртээсэн 1072 ширхэг хувьцааг хэрхэн амилуулах тухай хэлэлцсэн ч энэ талаар мэдээлэл хийсэнгүй. Хэвлэлийн хурал хийхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Дээрх асуудал дээр танхим нэгдсэн шийдвэр хараахан гаргаж чадаагүй байна.

Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар хувьцааг амь оруулах тухайд ‘Эхлээд 1072 ширхэг хувьцаагаа зөв бүртгэж авна. Үүний бэлтгэл ажлыг хангах ёстой. Ний нуугүй хэлэхэд бүртгэл чинь файл дээр л байгаа. Бүртгэж авах ажлыг санхүүгийн зохицуулах хороо хийнэ. Үүний дараа эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд давуу эрхийн хувьцаа, энгийн хувьцаа хэдийг гаргах юм гээд дараагийн алхам руугаа орох шаардлагатай. Манайхан шууд л хувьцаагаа таван төгрөг болгоно гэдэг ойлголт байж болохгүй. Тавантолгойн хувьцааг тодорхой хугацаа заан арилжиж болохгүй гэж зааж өгөх ёстой гэж бодож байна. Иргэд ногдол ашгаа хүртдэг систем бий болгох хэрэгтэй. Үүний тулд хууль эрх зүйн орчныг бий болгох шаардлага байгаа’ гэж мэдэгдэж байсан юм. 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж