Оросын хоккейчид финалд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2018.02.23-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Оросын хоккейчид финалд шалгарлаа

Оросын хоккейчид финалд шалгарлаа

БНСУ-ын Пёнчан хотод болж буй өвлийн олимпийн наадам өндөрлөх дөхөж байна. Өнөөдөр эрэгтэй хоккейн хагас шигшээ тоглолтууд болж Оросын олимпийн баг Чехийг 3:0-оор хожиж, финалд шалгарлаа. Нөгөө хэсгээс Канад, Германы баг шалгарсан бөгөөд хожсон нь ирэх ням гаригт Оросын олимпийн багтай тоглоно.

Оросын хоккейчид 20 жилийн дараа буюу ‘Нагано 1998’ олимпийн наадмаас хойш 20 жилийн дараа дахин финалд шалгараад байгаа нь энэ аж.  

Хоёр хоногийн өмнө Оросын олимпийн эмэгтэй хоккейчид Финляндын багт 3:2-оор хожигдож, медальгүй хоцорсон. Тэгвэл өнөөдөр хоккейн эрэгтэй багаас гадна уран гулгалтын охид онцгой байлаа. 

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж