Ньюс хөтөч: Нийслэлийн цасны баярын нээлт болно

Хуучирсан мэдээ: 2018.02.23-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Нийслэлийн цасны баярын нээлт болно

Ньюс хөтөч:  Нийслэлийн цасны баярын нээлт болно

ӨНӨӨДӨР ХОЁРДУГААР САРЫН 24

МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН ТОО: 3 119 935

ХОТЫН ЦАГ АГААР 

Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД 

1972.02.24 БНМАУ-Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоов.

2014.02.24 Монголын морин спорт, уяачдын холбоо олон улсын морин уралдааны холбоонд элсэв.

2015.02.24 Нийслэлийн Эрүүл мэндийн газраас I амаржих газрыг “Өргөө”, II төрөх эмнэлгийг “Хүрээ”, III амаржих газрыг “Амгалан” амаржих газар хэмээн, нэршлийг өөрчлөв.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 

11.00

  • Өнөөдөр 11:00 цагт Хандгайтын Янзага зусланд нийслэлийн цасны баярын нээлт болно.

14.00

  • Хүүхдэд зориулсан музей E-mart худалдааны төвийн дөрвөн давхарт нээлтээ хийнэ. Нээлтийн арга хэмжээнд БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа оролцоно.

ҮЗВЭР 

  • "Жигүүрхэндээ хүчтэй" хүүхэлдэйн тоглолт хүүхэлдэйн театрт энэ амралтын өдрүүдээр тоглогдоно. Тасалбарын үнэ 5000 төгрөг. Тоглолт 14.00 цагаас эхэлнэ. 
  • "Шороон нохой жилийн засал" шашны цэнгүүн өнөөдөр /2014.02.24/ Буянт-Ухаа спортын ордонд 14.00 цагаас болно. Тасалбарын үнэ 10000-15000 төгрөг. 
  • Л.Мөрдоржийн "Хөхөө Намжил" дуурь Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт энэ амралтын өдрүүдэд 17.00 цагт тоглогдоно. Тасалбарын үнэ 10000-20000 төгрөг 
  • "Буяны арга хэмжээ" шашны цэнгүүн маргааш /2018.02.24/ 13.00 цагт Буянт-Ухаа спортын ордонд болно. Тасалбарын үнэ 9999 төгрөг 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж