ШШГБ-ын нийгмийн ажилтнуудын мэргэшлийн болон манлайлах ур чадварыг дээшлүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор 2018 оны 02 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Хууль сахиулахын их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуультай хамтран нийгмийн ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтад төв, орон нутаг дахь хорих ангиудын 51 нийгмийн ажилтан хамрагдаж байгаа бөгөөд “Хорих байгууллага дахь хөтөлбөрт суурилсан нийгэм, сэтгэлзүйн үйлчилгээ”, ‘Хоригдлын зан байдлыг тодорхойлох, судалгааны аргазүй’, ‘Нийгмийн ажилтны ёс зүй ба манлайлал’ зэрэг сэдвүүдээр хичээл, сургалтыг заан явуулж байна.
Мөн сургалтад хамрагдаж буй алба хаагчид 409 дүгээр хаалттай хорих анги, 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, тус ангиудын нийгмийн ажилтнуудын ажлын арга барил, туршлагаас хуваалцав.
Эх сурвалж: ШШГЕГ