
Монгол Улс, БНСУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр орны төв банкуудын харилцан хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Монгол банк, БНСУ-ын Төв банк хоорондын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан явдлыг УИХ-ын дэд дарга Г.Батхүү сайшааж, цаашдын ажиллагаанд нь амжилт хүссэн юм.
УИХ-ын дэд дарга Г.Батхүү, хоёр орны төв банкуудын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, улмаар Солонгосын Tөв банкны дэмжлэгтэйгээр Монголын банкны салбарын мэргэжилтнүүдийг сургах, давтан сургах, мэргэшил дээшлүүлэх, богино хугацааны сургалтуудад хамруулах нь чухал байгааг уулзалтын үеэр хэлж байлаа. Тэрээр, хоёр талын төв банкуудын харилцаа улам идэвхжиж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэдэгт найдаж буйгаа мөн хэлсэн юм.
БНСУ-ын Төв банкны ерөнхийлөгч, ноён Чонсу Ким, Монгол Улс эдийн засгийн хөгжлийнхөө онцлог үед ирээд байгааг дурдаж, үүнийг Монгол Улс амжилттай даван туулж чадна гэдэгт итгэл төгс байна гэдгээ илэрхийлсэн.
Түүнчлэн, Монгол банктай хамтын ажиллагаагаа улам хөгжүүлэхийн төлөө ажиллах болно гэдгээ тэрээр хэлж, тус банкны боловсон хүчнийг бэлтгэх, мэргэжилтнүүдийг нь давтан сургахад анхаарч ажиллана гэдгээ ч илэрхийлж байсан.
УИХ-ын дэд дарга Г.Батхүү, ноён Төв банкны ерөнхийлөгчийн энэхүү айлчлал нь БНСУ-ын эрхэмсэг Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийх албан ёсны дээд хэмжээний айлчлалын өмнө болж байгаа нь ихээхэн ач холбогдолтойн зэрэгцээ хоёр улсын эдийн засаг болон гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, банкууд хоорондын харилцааг шинэ түвшинд гарган ажиллахад дөхөм болно гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.
Зочин 2011-08-15 182.160.34.137
БАЯНЗҮРХ ЗАХЫН УРД БАЙРЛАХ ашиглалтанд орсон 79м2 бүхий 2 өрөө ШИНЭ БАЙРЫГ м2-г 1100000 төгрөгөөр тооцож зарна Төлбөрийн 20 хувийг бэлнээр хийвэл үлдсэн 80 хувийн банкны урт хугацааны зээлд хамруулж болно
Утас 9192-5988 9913-7275
Зочин 2011-08-15 182.160.34.137
БАЯНЗҮРХ ЗАХЫН УРД БАЙРЛАХ ашиглалтанд орсон 79м2 бүхий 2 өрөө ШИНЭ БАЙРЫГ м2-г 1100000 төгрөгөөр тооцож зарна Төлбөрийн 20 хувийг бэлнээр хийвэл үлдсэн 80 хувийн банкны урт хугацааны зээлд хамруулж болно
Утас 9192-5988 9913-7275
www.terguun.net 2011-08-15 203.169.52.148
Дэлхийн бvх төрлийн киног чанартай бичлэгтэйгээр vзээрэй
Surgamj 2011-08-15 198.228.193.140
Zochin gedeg nereer setgegdlee uldeedeg zaluu chi setgetsiin gajigtai Hun baih ayatahan yum bichij baigaach
IBC 2011-08-15 202.179.20.244
Дэлхийд нэртэй үйлдвэрийн төрөл бүрийн подшипник 5-аас 7 хоногт багтаан захиалгаар нилүүлнэ Утас 88113890
Зочин 2011-08-15 203.191.56.20
Mongolbanknii nohduud gej suraad duusdaggui garuud baih um daa