Косовогийн хойд хэсгийнхэн автономит эрхтэй болох уу?

Хуучирсан мэдээ: 2011.08.15-нд нийтлэгдсэн

Косовогийн хойд хэсгийнхэн автономит эрхтэй болох уу?

Сербүүд голдуу амьдардаг Косовогийн хойд хязгаарт илүү давуутай автономи олгох төлөвлөгөөг Европын холбоо боловсруулж байгаа тухай мэдээлж байна.

Косовогийн хойд нутаг Приштины хяналтаас гадуур байдаг ба энд Белградын дэмждэг орон нутгийн засаг захиргаа үйлчилдэг. Сербийн хууль тэнд үйлчилдэг. Одоо Косовогийн хүн амын 5-10 хувийг сербүүд эзэлж байгаа бөгөөд тэд хойд голчлон  нутгаар нь амьдардаг. Косовогийн албани засаг захиргаа 2008 онд бие даан тусгаар тогтнолоо зарласан юм.

Европын холбооны шинэ төлөвлөгөөгөөр Косовогийн хойд хязгаарт Приштинаас гадуурх эдийн засгийн тусгаар бүсийг байгуулах бөгөөд тэд гааль, татварын орлогоо өөрсдөө авч нутаг орноо хөгжүүлнэ. Энэ төлөвлөгөө ирэх жилийн дундаас хэрэгжиж эхлэх юм.

Приштины эрх баригчид долдугаар сарын 25-нд Сербитэй хиллэх засаг захиргааны хилдээ хяналт тогтоох гэснээс тэнд байдал хурцдаад байна. Косовогийн ерөнхий сайд Хашим Тачи «Ярине» ба «Брняк» гэх хилийн боомтуудыг эзлэх тушаал өгсний улмаас үүссэн мөргөлдөөний улмаас арван хүн амь үрэгдсэн байна. Приштины үйлдлийг эсэргүүцэн засаг захиргааны хилд очих замуудад сербчүүд хаалт бэхлэлт босгосон байна.

 Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж