Засгийн газрын ээлжит бус хуралдаан энэ цаг мөчид үргэлжилж байна. Тус хуралдаанаар нууц асуудал хэлэлцэж буй аж. Гэхдээ энэ нь ямар асуудал вэ гэдэг тодорхойгүй байна.
Нууц асуудлын хүрээнд гадаад айлчлалыг хэлэлцэх тохиолдол бий.
Мөн хуралдаанаар иргэн бүрт олгосон “Эрдэнэс тавантолгой”-н 1072 хувьцааг амь оруулах асуудлыг хэлэлцсэн байна.
Ш.ЧИМЭГ