Оросын тамирчны хүрэл медалийг хураажээ

Хуучирсан мэдээ: 2018.02.23-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Оросын тамирчны хүрэл медалийг хураажээ

Оросын тамирчны хүрэл медалийг хураажээ

“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадмын кёрлингийн холимог хосын төрөлд хүрэл медаль хүртсэн Оросын олимпийн багийн тамирчин А.Крушельницкий болон Анастасия Брызгалова нар медалиа хураалгажээ. Олон улсын олимпийн хороонд тэдний медалийг шилжүүлсэн талаар тус хорооны хэвлэлийн алба мэдээлжээ.

Оросын олимпийн багийн хүрэл медаль Норвегийн кёрлингийн тамирчин К.Скаслиен, Магнус Недерготтен нарт шилжихээр болж байна. Хоёрдугаар сарын 13-ны өдөр болсон медалийн төлөөх тоглолтод Оросын олимпийн баг Норвегийн хосыг хожсон бөгөөд өчигдрөөс мэдээллийг өөрчилжээ. Мөн Оросын олимпийн багийн хүрэл медаль 9 байсан бол 8 болон өөрчлөлт орсон байна.

Хүрэл медаль хүртээд байсан Александр Крушельницкигаас “Мельдоний” хэмээх хориотой бодис илэрсэн бөгөөд давтан шинжилгээ болох “В” сорьцоор баталгаажсан. Хэдийгээр тамирчин өөрийгөө хориотой бодис хэрэглээгүй гэж байгаа ч энэ нь хоёр шинжилгээгээр нотлогдсон байна.

Сэргээш хэрэглэсэн гэгдэж буй Александр Крушельницки өөрийгөө буруугүй гэдэгт итгэлтэй байгаа аж. “Ямар ч эрүүл хүн ийм зүйл хийхгүй. Би үүнийг манай багийн гишүүдээс санаатай хийсэн үйлдэл гэж үзэж байна. Бид ямар ч буруугүй” гэж тэр хэлж байсан юм.

Сэргээшийн асуудлаас болж олон шилдэг тамирчид Пёнчанд ирээгүйгээс гадна Олон улсын олимпийн хорооны нэрийн өмнөөс хатуухан болзолтой оролцож буй Оросын олимпийн багийн торгуулийн 15 сая ам.доллар өгөх ёстой аж. Гэхдээ Оросын олимпийн хороо тамирчнаас нь “Мельдоний” хэмээх хориотой бодис илэрсэнд итгэхгүй байгаагаа мэдэгдсэн. Учир нь кёрлингийн тамирчдаас энэ оны нэгдүгээр сарын 22-д сэргээшийн шинжилгээ авахад асуудалгүй байжээ. 

Пёнчаны наадамд сэргээшийн асуудлаас болж дуулиан шуугианд ороод байгаа Оросын олимпийн баг өнөөдрөөс медалийн тоогоо уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд нэмж чадлаа. Мөсөн талбайд шинээр тодрон гарч байгаа Алина Загитова, Евгений Медведева нар алт, мөнгөн медаль авч дэлхийн сая сая дэмжигчдийн талархлыг аваад байна. 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж