НҮБ-ын Хүүхдийн сангийн дэд захирал Жастин Форситыг тус байгууллагын Хүүхдийг ивээх сангийн захирал байхдаа ёс бус биеэ авч явсан хэмээн албан тушаалаас нь огцруулжээ.
Харин Форсит НҮБ-ын Хүүхдийн сан олон улсын байгууллагаас халагдсан шалтгаан нь мэргэжлийн алдаа гаргасантай холбоотой биш, харин тусламжийн байгууллагын нэр хүндийг унагах эрсдэл үүссэнтэй холбоотой хэмээн мэдэгдсэн байна.
Хүүхдийг ивээх сан 2011 болон 2015 онд болсон хэрэгтэй холбоотой Форситын эсрэг гомдол ирсэн талаар мэдэгдэл гаргаснаас хойш хоёр хоногийн дараа түүнийг огцруулжээ. Эмэгтэйчүүдтэй холбоотой дээрх хэрэгт холбогдуулан Форситыг өнгөрсөн хугацаанд шалгаж байсан аж.
Эх сурвалжийн мэдээлснээр Хүүхдийг ивээх сангийн захирал асан Жастин Форсит залуу эмэгтэй ажилтнууд руу ёс бус мессеж бичсэн нь тогтоогдсон гэнэ.
Форсит энэ талаар ‘Би НҮБ-ын Хүүхдийн Сан болон Хүүхдийг ивээх сангийн нэр хүндийг олон улсад унагахгүйн тулд халагдсан гэдгийг дахин хэлье. Би гомдол гаргасан эмэгтэйчүүдээс уучлал гуйсан. Би хүүхдийн төлөө байгууллагуудад ажиллаж байсандаа баяртай явдаг” хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: CNN