“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадмын уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүлсэн Оросын олимпийн багийн залуу одод талархлын мэндчилгээ тасралтгүй хөвөрсөөр байна.
“Сочи 2014” олимпийн наадамд БНСУ-ын Ким Юнаг ялж, алтан медаль хүртсэн Аделина Сотникова энэ цагийн мөсний баатруудад инстаграм хуудсаараа талархал илэрхийлжээ. Тэрбээр дөрвөн жилийн өмнөх олимпийн торгон агшны зургаа оруулж, “2014 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр бол миний хувьд мөрөөдлөө биелүүлсэн өдөр байлаа. Медаль авсан багийнхаа бүгдэд талархаж байна. Дахин дахин талархаж байна” гэж бичжээ.
Өнөөдөр хойд хөршийн өсөх ирээдүйтэй залуу тамирчин Алина Загитова олимпийн аварга болсон бол дэлхийн хошой аварга Евгений Медведева мөнгөн медаль хүртсэн. Дөрвөн жилийн өмнө Сочигийн наадамд Аделина Сотникова БНСУ-ын Ким Юнаг ялж, олимпийн аварга болж байсан түүхтэй. Хэдийгээр энэ удаагийн наадамд Оросын баг тамирчид Олон улсын олимпийн хорооны багийн нэрийн өмнөөс оролцож байгаа ч өнөөдөр анхны алтаа авлаа.
Пёнчаны мөсөн талбайд онцгойрсон Оросын олимпийн багийн охидод талархлын мэндчилээ дэлхийн өнцөг булан бүрээс ирсээр байна.