“Оюу толгой” компани дэргэдээ станц барих хувилбар судалж байна | News.MN

“Оюу толгой” компани дэргэдээ станц барих хувилбар судалж байна

Хуучирсан мэдээ: 2018.02.23-нд нийтлэгдсэн

“Оюу толгой” компани дэргэдээ станц барих хувилбар судалж байна

“Оюу толгой” компани дэргэдээ станц барих хувилбар судалж байна

Засгийн газраас ‘Оюу толгой’ компани нь эрчим хүчээ дотоодоосоо хангаж, хөрөнгө оруулалтын гэрээгээ мөрдөх шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулж ‘Оюу толгой’ компани өнөөдөр /2018.02.23/ мэдэгдэл гаргажээ.

Түүнд ‘Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээлэлтэй холбогдуулан “Оюу толгой” компани уурхайг дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээр хангах ажлын явцын талаар тодруулга хийж байна.

Монгол Улсын Засгийн газар 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ” (ӨБЭХСХАГ)-г цуцалсан билээ. ӨБЭХСХАГ нь өмнийн говийн бүсэд эрчим хүчний хангамж хөгжүүлэх цогц төлөвлөгөө боловсруулах зорилгоор Засгийн газар болон “Оюу толгой” ХХК-ийн хооронд байгуулсан урт хугацааны стратегийн хамтын ажиллагааны суурь баримт юм. Тус гэрээнд Засгийн газар Тавантолгойн нүүрсний бүлэг ордод түшиглэн бие даасан Тавантолгойн цахилгаан станцыг (ТТЦС) шинээр барьж, Оюу толгойн эрчим хүчний хэрэгцээг хангах зорилгыг тусгаж, “Оюу толгой” нь станцын эзэмшигч бус эрчим хүчний худалдан авагч байхаар заасан юм.

ӨБЭХСХАГ-г байгуулснаар “Оюу толгой” компани нь Монгол Улсын Засгийн газраас албан ёсоор тавьсан саналыг дэмжиж, уурхай дээрээ 2012 оноос барьж эхлэхээр ажиллаж байсан өөрийн эзэмшлийн цахилгаан станцын ажлыг зогсоосон бөгөөд ТТЦС-ыг байгуулах ажлыг бүрэн дэмжиж, ТТЦС-ын судалгааны ажил болон хөрөнгө оруулагч нартай хийсэн хэлэлцээрүүдэд оролцож ирсэн билээ. Мөн судалгааны ажлын явцад ТТЦС-ыг байгуулах ажил дөрвөн жилээс урт хугацаанд үргэлжлэх нь тодорхой болсон тул 2017 онд багтаан дотоодоос эрчим хүч авах тухай 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээний заалтын хэрэгжилтийг түр зогсоосон юм.

Засгийн газрын төслийн нэгж, “Эм-Си-Эс” ХХК (ТТЦС-ын дотоодын хувь эзэмшигч), Рио Тинто, “Оюу толгой”-н хамтын хүчин чармайлтаар ТТЦС-ын ажил урагшилж байгаа боловч ТТЦС-ын төслийг сонирхох хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгчийн тоо цөөхөн байгаагаас төслийн ахиц удаан байна. Одоогоор ТТЦС-ын төсөл дээр “Оюу толгой”-д шаардлага хангахуйц албан ёсны техникийн болон эдийн засгийн санал ирүүлэх стратегийн хөрөнгө оруулагч байхгүй байгаа бөгөөд ийм хөрөнгө оруулагчгүйгээр төслийн санхүүжилт татах боломжгүй юм. Эдгээр амин чухал асуудлуудыг шийдсэн ч дараа нь олон шатны хэлэлцээр, зээлийн судалгаа зэрэг багагүй ажил хийх шаардлагатай тул ТТЦС нь дөрвөн жилийн дотор ашиглалтанд орох боломж хомс байна.

“Оюу толгой” компанийн зүгээс дөрвөн жилийн дотор хэрэгжүүлэх боломжтой эрчим хүчний эх үүсвэрийг шийдвэрлэх ажлаа эхлүүлээд байгаа бөгөөд үүнд уурхай дээрээ цахилгаан станц барих хувилбарыг эргэн судлаж байна. Энэ ажлын хүрээнд бид шаардлагатай зөвшөөрлүүдийг авах ажлаа эхлүүлж, Эрчим хүчний яаманд хандах болно. Мөн зарим зөвшөөрлийг 2017 оны 1 дүгээр сард сэргээхээр хандсан боловч одоогоор шийдэгдээгүй байна.

Бид цаашдын ажилдаа Эрчим хүчний яамтай ярилцаж, харилцан байр сууриа ойлголцон ажиллана.

“Оюу толгой”-н өөрийн эзэмшлийн цахилгаан станц барих зардал нь 2016 оны 5 дугаар сард батлагдсан гүний уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан 5.3 тэрбум ам.долларын дүнд багтаагүй болно.

ӨБЭХСХАГэрээний хувийг эндээс үзэх боломжтой.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

"Болор дуран"-аар шалгав.

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-02-23 98.234.233.211

Монголчуудын ажил гэж ямарч эмх цэгцгvй,ахиц байхгvй ядуу айл шиг л байх юм. Болж бvтэж байгаа юм нэг ч байхгvй.Жоохон менгетэй болохоороо тансаглаад баас болгоод гаргачихна,менгетэй болоход тусалсан нэгнээ зодоод агсан тавиад хеегеед явуулчина,алс ирээдvйд хэрэгтэй юманд олсон менгее зарцуулна гэж байхгvй, тэгээд л vргэлж гуйлга гуйна, бvтэхгvй ээ

Avatar

Чук 2018-02-23 112.72.11.116

Бид гэрээнд заасан хугацаандаа станцаа бариагүй бөгөөд цаашид ахиж 4 жилээр сунгаад ч барьж чадахгүйг нь тэд мэдэж байнаа гэж. Ийм л гаргалгаа байх шив. Манайхан мөнгө байхгүй дангаараа хийх чадвар туршлага байхгүй байж үргэлж БИ ӨӨРӨӨ ХИЙНЭ гээд байдгийн. Хийх юмаа хийгээгүй хэрэлдээд сууж байсан байн шүү дэ бид чин бас л.

Avatar

ЗОЧИН 2018-02-23 202.9.41.0

4 ЖИЛИЙН ӨМНӨ СУДАЛЧИХСАН, ОДОО ШУУД АШИГЛАЖ БАЙХ ЁСТОЙ БАЙСАН ЮМ БИШ ҮҮ ?

Avatar

Hahahaha 2018-02-23 202.9.40.43

OT 2009 ond dotoodoos erchim huchee avna gej contract hiisen yum shig bh yum. Tegsenee 2012 ond uursduu TTCS barina gej baisan geh yum. Novshiin baliar jonhuu ve? Yagaad buh yum iim bolchihson yum be?

Avatar

Hahahaha 2018-02-23 202.9.40.43

OT 2009 ond dotoodoos erchim huchee avna gej contract hiisen yum shig bh yum. Tegsenee 2012 ond uursduu TTCS barina gej baisan geh yum. Novshiin baliar jonhuu ve? Yagaad buh yum iim bolchihson yum be?

Avatar

Зочин 2018-02-23 202.9.40.164

Hydalaa shaagad 10 jil blno shv

Avatar

Зочин 2018-02-23 59.153.114.92

ОТ 150 САЯ ДОЛЛАРЫН ТОРГУУЛЬ ТАВИУЛСАН. ХЭЗЭЭ БАРАГДУУЛАХ БОЛ ОО???

Avatar

Зочин 2018-02-23 202.131.236.170

Хоорондоо хөлөө жийлцсээр гадны хөрөнгө оруулагч компани хүртэл үл итгэж, 5 жилийн хугацаа тогтоож байх гэж дээ. Аргаа ядсан хариулт.

Avatar

Зочин 2018-02-23 202.131.236.170

ТТЦС аа барьдагаараа барьж ашиглалтанд оруулаа. Олон юм ярьж, дэлхийн онигоо болж дууслаа.

Avatar

zochin 2018-02-23 106.130.207.187

ilt zereetei ym yariad bhar chin humuus yaj itgeh be dee…neg neher ouy tolgoi erchim huchee bainga avahar geree hiichihvel herenge oruulagch buh ym belen ged bsan …odoo bhor herenge oruulagch ni oldohgui uhaanii ym yariad humuus.g teneg ged bod.d bdag.n.u haashaa yun

Avatar

zochin 2018-02-23 106.130.207.187

ilt zereetei ym yariad bhar chin humuus yaj itgeh be dee…neg neher ouy tolgoi erchim huchee bainga avahar geree hiichihvel herenge oruulagch buh ym belen ged bsan …odoo bhor herenge oruulagch ni oldohgui uhaanii ym yariad humuus.g teneg ged bod.d bdag.n.u haashaa yun

Avatar

Ахлам 2018-02-23 124.158.74.2

От- н дээд удирдлагын гол баримталдаг бодлого нь Монголд аль болох бага өгч ядуу байлгах. Ийм бодлого бол тэдний үндсэн зарчим гэдгийг дээр доргүй сайн ойлгох хэрэгтэй. Тэд нохой зан гаргаснаар ирсэн одоо бид чонон зангаар харьцах хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-02-23 202.9.40.164

ycnii krantaa xaaya Delhiin jishigt ycaa vnelie

Avatar

aaa 2018-02-23 202.131.245.210

odoo tgd bas l hurungu oruulaltiin zardal usuh bollo gj 34%-g ur bas l nemegdene yun ter noogdol ashig ene ter p***a mani met n l law uzehguine ingej manaihniig nuwsh tarailj baital nogoo byalag n dusaa huurhii yamarch uruwdultui uls yum be bid chin

Avatar

Хөвсгөлийнхөн 2018-02-23 27.123.214.108

Наад Даваасүрэн чинь монголын төрд их гай болж бна даа. Одоо 10 хувиа авах гэж Оюутолгой дарамтлаж бна. Харин тэд нар нь мань хүнд юм өгөхгүй л дээ. Одоо харин нөгөөдүүл нь өөрсдөө цахилгаан станц бариад өөртэй нийлүүлээд нөгөө Монгол орж ирэх 200.0 сая доллар будаа. Хэн ч хэрэглэхгүй байгаа хаяж овоолж байгаа эрчим хүчний нүүрсэн дээрээ станцаа бариад Оюутолгойд нийлүүлэх энгийн юмыг ойлгохгүй Даваасүрэнгийхээ 10 хувьд толгойгоо эргүүлүүлээд сууж байгаа Засгийг яах вэ? Цааш нь ярих уу яах уу

Avatar

Амгаа 2018-02-23 202.21.116.90

Үхэр монголчууд сайхан мад тавиулж байна даа. больж больж.

Avatar

Зочин 2018-02-23 202.21.100.210

Монголчуудын эв нэгдэлгүй нэг засгийн газар нь нөгөөгөө үгүйсгэж чи тэнэг би мэргэн би эх оронч гэж Даваасүрэн мэтийн цээжээ дэлдэгч нар их олширсоны гай 11 жил Оюутолгойгоор улс төржиж байна. Сүүлдээ хэн нь үнэн гэдэг ойлгомжгүй боллоо

Avatar

иргэн 2018-02-23 202.9.43.160

Тавантолгойн цахилгаан станцыг хичнээн жил ярьж байгаа билээ. Ярих маргалдахаас биш бүтээн байгуулалт хийдэггүй улс төртэй оронд ажиллаж байгаа хөрөнгө оруулагчийн л зовлон . Харин гэнэтхэн нэг их том юм олоод харчихсан юм шиг аашлах нь эрхэм сайдад хир зохимжтой юм. Ингэж худлаа хүмүүсийн толгой угаах хэрэг байна уу. Ажлаа хийж Тавантолгойн станцаа л хурдан ажилд оруулчихвал Оюутолгойгоос эхлээд говийн бүсийн эрчим хүчний асуудал бүрэн шийдэгдэнэ. АЖлаа хий. Бүтээн байгуулалтаа шуурхайл. Худлаа шоу ажилд л саад болно.

Avatar

Зочин 2018-02-23 182.160.5.170

Монголын өрийг дахиад нэмнэ гэдэг үнэн болно. Оюутолгой цахилгаан станц барина гэж хөрөнгө оруулалтаа Монголын зээлээр хаана, ингээд Монгол өрөнд орно. Түүнээс гадна Хятадууд Багануурт цахилгаан станц барих эрхээ авчихсан нь өөрсдөө Оюутолгойн цахилгааныг хангана, тэр цахилгааны үнэ Хятадад орно, монголд нүүрсний үнийн хэдэн төгрөг орвол орно, өөр ашиг Монгол улсад гарахгүй гэж тооцоолсон тийм л бодлого явж байна даа.

Avatar

зочин 2018-02-23 122.201.27.244

Тус гэрээнд Засгийн газар Тавантолгойн нүүрсний бүлэг ордод түшиглэн бие даасан Тавантолгойн цахилгаан станцыг ((ТТЦС)) шинээр барьж, Оюу толгойн эрчим хүчний хэрэгцээг хангах зорилгыг тусгаж, “Оюу толгой” нь станцын эзэмшигч бус эрчим хүчний худалдан авагч байхаар заасан юм.
Энэ заалтийн дагуу Монголын Засгийн Газар ажлаа хийгээд,эрчим хүчээ зарах нь хамгийн зөв хувилбар

Avatar

Зочин 2018-02-23 182.160.5.170

Харж л байя, Эрчим хүчний сайд гуай юу гэж донгодох нь сонин байна. Говьд ус байгатай, газар доорх нэг санг нь Оюутолгой юүлээд бараг дуусаж байгаа биз. Удахгүй нөгөө нэг рүү нь дайрна, манай эрх мэдэлтнүүд хүслийг нь дуугүй биелүүлнэ. Тэнд том цахилгаан станц барих усны нөөц үлдэх болов уу? Цахилгаан станц чинь ус, түлш хоёроор л ажилладаг юм шүү дээ.

Avatar

ДАВААСҮРЭНГ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДААР ТОМИЛНЫ ЭХНИЙ ГАЙ 2018-02-23

ДАВААСҮРЭНГ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДААР ТОМИЛНЫ ЭХНИЙ ГАЙ. Одоо энэ ажил маргасаар байгаад урагш ахихгүй болжээ. ОТ хятадаас цаашид цахилгаанаа авах нь л дээ.Ийм дүр зураг тодорч байна дээ.

Avatar

Зочин 2018-02-23 182.160.5.170

Оюутолгой Монголд бүртгэлгүй, Канадад бүртгэлтэй гэдгийг хүн бүхэн байх. Гэхдээ уг уурхайн өгөөж хүртэгч нь Хятад, Хятадын сонирхол тэднийг удирдаж байгааг ойлгох хэрэгтэй. Оюутолгой компани өөрийн цахилгаан станцаа барина гэдэг нь алс хэтийн зорилготой, өөрөөр хэлбэл Оюутолгой Монгол улсын өмч биш, цагаа болоход монголд зарна, эсвэл Хятадын өмч болно. Түүнээс гадна Оюутолгой өөрийн цахилгаан станцтай боллоо гээд Монгол улсад ашгаа өгтөл удна. Түүгээр ч барахгүй Манай орны Эрчим хүчний системд холбогдвол диспетчерийн удирдлагад дарамт шахалт ирэх болно. Тийм учраас Монгол улс цахилгаан станцаа өөрөө барих хэрэгтэй, хаана барих нь чухал биш. Ганц цахилгаан үйлдвэрлэх учир цахилгаан дамжуулах шугам зохистойгоор байгуулах л хэрэг. Багануурт 700 МВт цахилгаан станц барина гэж техник эдийн засгийн үндэслэл боловсруулаагүй байхад ЭХЯ — нд хэдэн сар сайд хийхдээ Зоригт билүү нэг нөхөр Хятадад зөвшөөрөл өгсөн, ажил нь эхэлж байгаа гэсэн. Эцэст нь Оюутолгой Монголоос цахилгаан авна гэдэг нь цахилгаан станц ойрхон байх ёстой гэсэн үг биш.

Avatar

Зочин 2018-02-23 112.72.8.90

Тэгнэ дээ үнэхээр ухаантай новшнууд ардчилал зах зээл гэдэг яг энэ дээ. юу ч гэхэв. манай мэрэгэжилтнүүд ухаангүй байсан юм бишээ. тэр үед чадалтай мэрэгжлийн хүмүүс бүгд л хэлж бичиж байсан.

Avatar

Зочин 2018-02-23 66.181.170.215

Дахиад л Монголын талд өр нэмэх гээд байна аа даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж