Галт зэвсэг эзэмших насыг 21 болгохыг уриалав

Хуучирсан мэдээ: 2018.02.23-нд нийтлэгдсэн

Галт зэвсэг эзэмших насыг 21 болгохыг уриалав

Галт зэвсэг эзэмших насыг 21 болгохыг уриалав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт (2018.02.22) 21 нас хүрээгүй иргэдэд галт зэвсэг эзэмших зөвшөөрөл олгохгүй байхыг уриаллаа.  Өнгөрсөн долоо хоногт Флоридагийн сургуульд гарсан буутай халдлагын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хамгаалалтын албаныхан болон ахлах сургуулийн зарим багш нарыг буутай болгох санал гаргасан.

Трамп хэлэхдээ “Хүүхдүүдээ хамгаалахаас илүү чухал зүйл гэж байхгүй” хэмээгээд “галт зэвсэг эзэмшихтэй холбоотой хуулийг чангатгах тухай асуудлаар Конгрессийн гишүүд болон АНУ-ын галт зэвсэг эзэмшигчдийн холбооны зарим хүмүүстэй уулзаж, ярилцсан” гэжээ.

АНУ-ын Галт зэвсэг эзэмшигчдийн холбоо одоогоор Трампын уриалгын хариуд мэдэгдэл хийгээгүй байгаа юм. Ахлах сургуулийн багш нарыг зэвсэгтэй болгох санал нь багш,  ажилтнуудын эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.

Трамп галт зэвсэг эзэмших насны хязгаарыг 18 биш, 21 болгох саналыг Галт зэвсэг эзэмшигчдийн холбоо болон Конгресс дэмжинэ гэж найдаж байгаа ажээ.

Галт зэвсэг эзэмшихтэй холбоотой хуулийг чангатгах тухай олон нийтийн санал асуулгын дүнгээр оролцогчдын 97 хувь нь галт зэвсэг эзэмших зөвшөөрөл олгохдоо тухайн хүний хувийн мэдээллийг сайтар нягтлах ёстой гэдэгт санал нэгджээ.

Эх сурвалж: AP

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж