МУГТ Д.Сумъяагийн өвөө, эмээ "Очир эрдэнийн хурим" хийлээ

Хуучирсан мэдээ: 2018.02.23-нд нийтлэгдсэн

МУГТ Д.Сумъяагийн өвөө, эмээ "Очир эрдэнийн хурим" хийлээ

МУГТ Д.Сумъяагийн өвөө, эмээ "Очир эрдэнийн хурим" хийлээ

Олон жилийн турш жаргал, зовлонгоо хамтдаа хуваалцсан хосууд мөнгөн хурим хийдэг. Тэгвэл 60 жил болон түүнээс дээш хамтдаа амьдарсан хосууд ‘Очир Эрдэнийн хурим’ гэж хийдэг. Ийм хуримыг жилд дунджаар таван  гэр бүл хийдэг гэнэ. Харин уржигдар /2018.02.21/ хамгийн өндөр настай гэр бүл болох А.Манкаа, О.Гүнжээ нар Очир Эрдэнийн хуримаа хийсэн нь Олимпийн аварга, МУГТ, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяагийн өвөө, эмээ юм.

А.Манкаа 96 нас, хань О.Гүнжээ  95 насыг зооглож яваа юм. Тэдний үр ач нь нийлээд 100 хол давжээ. Энэ үеэр Д.Сумъяа “Би багадаа эмээ өвөө дээрээ өссөн. Эмээ маань тэмцээн уралдаанд явах бүрд л ардаас сүү өргөөд залбираад үлддэг байсансан” гэж хуучнаа дурсжээ.

Э.Бурам

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж