МАН-ын удирдлагууд төрийн албан тушаалыг үнэлэн 60 тэрбум төгрөг босгох тухай хэрхэн ярилцаж байгаа нууц бичлэгийг Г.Доржзодов гэх залуу 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр олон нийтэд цацаж дуулиан дэгдээсэн билээ.
Г.Доржзодовын цацсан уг бичлэгийг Ардын намын нэг хэсэг нь үгүйсгэж, нөгөө хэсэг нь хүлээн зөвшөөрсөн. Харин хууль хүчнийхэн энэхүү бичлэгийг шалгаж нягтлаад эвлүүлэг байна гэж үзсэн билээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө энэ асуудал идэвхжиж, Г.Доржзодовыг Ардчилсан намынхан хамгаалалтдаа авсан. Тодруулбал, Г.Доржзодов хуулийнхны баривчилгаанаас зугтаж, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийнд дөрвөн сар амьдарсан юм. Тэрбээр тавдугаар сарын 20-ноос аравдугаар сарын 1 хүртэл Ц.Оюунгэрэлийнд амьдарч байгаад гэртээ харьсан юм. Энэ хэргээр олонд танигдсан ‘дуулианы эзэн’ Г.Доржзодов таван сар толгой хорогдсон Ц.Оюунгэрэл эгчийндээ өчигдөр /2018.02.22/ очиж золгожээ.
Т.НОМИН