Ким Юна Каннэ ордонд дахин зочиллоо

Хуучирсан мэдээ: 2018.02.23-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Ким Юна Каннэ ордонд дахин зочиллоо

Ким Юна Каннэ ордонд дахин зочиллоо

БНСУ-ын Пёнчан хотноо болж буй өвлийн олимпийн XXIII наадмын уран гулгалтын тэмцээн өнөөдөр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн үзүүлбэрээр өндөрлөнө.

Каннэ ордонд болж буй тэмцээнийг үзэж сонирхохоор мөсөн талбайн ‘Хатан хаан’ хэмээн нэрлэгдэж байсан Ким Юна орж ирлээ.

“Пёнчан 2018” олимпийн наадмын элч төлөөлөгч тэрбээр гурав дахь удаагаа уран гулгалтын тэмцээнийг үзэхээр ирж байгаа нь энэ. Өмнө эрэгтэйчүүдийн ганцаарчилсан болон бүжгийн хосын тэмцээнийг үзэж сонирхсон юм. 

Тун удахгүй алтан медаль авах зорилготой оролцож байгаа Оросын олимпийн багийн одод 15 настай Алина Загитова, 18 настай Евгений Медведева нар шилдэг үзүүлбэрээ хамгийн сүүлд толиуулна. 

Ким Юн “Сочи 2014” олимпийн наадамд мөнгөн медаль хүртэж, уран гулгалтын замналаа өндөрлүүлсэн. Тэр дөрвөн жилийн өмнө Сочигийн наадамд нутгийн тамирчин Аделина Сотниковад харамсалтайгаар ялагдаж, олимпийн хошой аварга болох боломжоо алдаж байсан юм. Энэхүү шүүлтийн дараа нь олон шүүмжлэл гарч байна. Гэхдээ шүүгчид ОХУ-ын гулгагчийг илүү байсан гэж үнэлсэн. 

Ким Юна “Ванкувер 2010” наадамд түрүүлсний дараа ДАШТ-ээс 2009, 2013 онуудад аваргын алтан медалийг авсан юм. Мөн ДАШТ-ээс 2 мөнгө, 2 хүрэл медальтай.

Олимпийн алт, мөнгөн медальт, Дэлхийн хошой аварга Ким Юна эдгээр өдрүүдэд завгүй байгаа ч Каннэ ордонд дахин зочиллоо. Тэрбээр ‘Пёнчан 2018’ олимпийн наадмын нээлтийн бамбарыг асаасан юм. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж