Өвөрхангай аймгаас нярайн цогцос олджээ

Хуучирсан мэдээ: 2018.02.23-нд нийтлэгдсэн

Өвөрхангай аймгаас нярайн цогцос олджээ

Өвөрхангай аймгаас нярайн цогцос олджээ

Сар шинийн өмнөхөн өлгийтэй хүүхдээ хогийн цэгт хаясан сэрдхийлгэм хэрэг гарч олныг цочроож байсан. Гэтэл хоёрдугаар сарын 12-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд нярай хүүхдийн цогцос олджээ. Тодруулбал, тус сумын дөрөвдүгээр багийн 4-…т тоот хашаанаас 53 см урттай, 3400 гр жинтэй, эмэгтэй нярай хүүхдийн цогцос олдсон байна.

Нярайн эхийг одоогоор эрэн сурвалжилж, түүний талаарх үнэн бодит мэдээлэл өгсөн иргэнийг таван сая төгрөгөөр урамшуулж, өндөр нууцлалын дор мэдээллийг худалдан авах юм байна. 

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж