Засгийн газар 1072 ширхэг хувьцааг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2018.02.23-нд нийтлэгдсэн

Засгийн газар 1072 ширхэг хувьцааг хэлэлцэнэ

Засгийн газар 1072 ширхэг хувьцааг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр /2018.02.22/ хуралдсан. Хуралдаанаар нийт 11 асуудал хэлэлцсэн билээ. Тэгвэл өнөөдөр 13.00 цагт Засгийн газар ээлжит бус хуралдаан зарласан байна. Хуралдаанаар Эрдэнэс тавантолгойн 1072 ширхэг хувьцааг эргэлтэд оруулах асуудлыг хэлэлцэх юм байна.

Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъябазар хэлэхдээ ‘эхлээд 1072 ширхэг хувьцаагаа зөв бүртгэж авна. Үүний бэлтгэл ажлыг хангах ёстой. Ний нуугүй хэлэхэд бүртгэл чинь файл дээр л байгаа. Бүртгэж авах ажлыг санхүүгийн зохицуулах хороо хийнэ. Үүний дараа эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд давуу эрхийн хувьцаа, энгийн хувьцаа хэдийг гаргах юм гээд дараагийн алхам руугаа орох шаардлагатай. Манайхан шууд л хувьцаагаа таван төгрөг болгоно гэдэг ойлголт байж болохгүй. Таван толгойн хувьцааг тодорхой хугацаа заан арилжиж болохгүй гэж зааж өгөх ёстой гэж бодож байна. Иргэд ногдол ашгаа хүртдэг систем бий болгох хэрэгтэй. Хувьцаагаа зараад эхлэх юм бол гадна, дотны янз бүрийн хүмүүс худалдаж аваад яг ягаан тасалбар болно. Үүн дээрээ бид болгоомжтой хандах ёстой. Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Үндэсний төлбөр тооцооны төв, Хөрөнгийн бирж гээд мэргэжлийн байгууллагуудтай хамтарч гаргана. Таван толгойн 85 хувь нь төрийн мэдэлд байгаа. Харин 15 хувь нь иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшилд бий. Үүнийг бүртгэх шаардлагатай. Иргэдэд давуу эрхийн хувьцааг ямар үнэтэйгээр яаж гаргах талаар сайтар ярина’ гэсэн юм.

Т.НОМИН 

  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж