БНСУ-ын Пёнчан хотноо болж буй өвлийн олимпийн XXIII наадам өндөрлөхөд ердөө гурван өдрийн тэмцээн үлдлээ. 92 орны 2922 тамирчин спортын 15 төрөлд 102 багц медалийн төлөө өрсөлдөж байна.
Өнөөдрийн байдлаар 90 багц медаль эзэддээ очсоноос 29 орон ямар нэгэн маедаль хүртээд байна. Беларусын биатлоны бүсгүйчүүд өчигдөр ур чадвараа харуулж, багийн буухиа уралдаанд аваргын алтан медалийг хүртэн байр урагшилсан. Тэгвэл Унгарын шорт-трекийн залуус багийн буухиад шилдэг нь байж, олимпийн аварга болж шинээр медалийн жагсаалтад орж ирсэн юм. Мөн Хятадын шорт-трекийн тамирчдын азгүйдэл дуусаж, хувийн болон багийн төрөлд алт, мөнгөн медаль хүртснээр энэхүү наадмыг амжилттай өндөрлүүллээ. Хятадын шорт-трекийн тамирчид техникийн алдаанаас болж, өмнөх олон гараанаас хасагдаад байсан юм. Энэ төрөлд тооцоолж байснаас бага медаль аваад байгаа эзэн орны тамирчид өчигдрийн хувийн уралдаанаас мөнгө, хүрэл медаль авсан. Тэгвэл бүсгүйчүүдийнхээ адил эрчүүд багийн буухиад алтан медаль авахаар зориглосон ч алдааны улмаас дөрөвдүгээр байранд орлоо.
Наадам эхэлснээс хойш медалийн чанарыг тэргүүлж байгаа Норвеги 13 алт, 12 мөнгө, 10 хүрэл, нийт 35 медальтайгаар жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байгаа бол Германы баг тамирчид 13 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хоёрт бичигдсэн хэвээр байна. Өчигдөр Германы баг тамирчид алтан медалийнхаа тоог нэгээр нэмсэн.
Сэргээшийн асуудлаас болж хатуу шийтгэлтэй оролцож байгаа Оросын олимпийн баг 4 мөнгө, 8 хүрэл медаль аваад байна. Хойд хөршийн баг өнөөдөр уран гулгалтын эмэгтэй ганцаарчилсан төрлөөс алт болон мөнгөн медаль авах боломжтой.
Наадмыг зохион байгуулагч БНСУ-ын баг тамирчид өчигдөр алтан медалийнхаа тоогоо нэмж чадаагүй бөгөөд шорт-трекийн төрлөөс мөнгө, хүрэл медаль авсан.
АНУ-ын эмэгтэй хоккейн баг аваргын алтан медалийг хүртэж, багийнхаа чанарыг ахиулж, Норвеги, Герман, Канад, Нидерландын араас тавдугаар бичигдсэн хэвээр үлдлээ. АНУ-ын шигшээ баг гурван олимп дараалан финалд хожигдож байсан хар цувралаа зогсоож, 20 жилийн дараа дахин өвлийн олимпод түрүүлсэн энэ бөгөөд багийнхаа амжилтыг ч ахиулж чадлаа.
МЕДАЛИЙН ЧАНАРЫГ ХҮСНЭГТЭЭР ХҮРГЭЕ.
№ | УЛС | АЛТ | МӨНГӨ | ХҮРЭЛ | НИЙТ МЕДАЛИЙН ТОО |
Норвеги | 13 | 12 | 10 | 35 | |
Герман | 13 | 7 | 5 | 25 | |
Канад | 9 | 7 | 8 | 24 | |
АНУ | 8 | 7 | 6 | 21 | |
Нидерланд | 7 | 6 | 4 | 17 | |
Швед | 5 | 5 | 0 | 10 | |
Франц | 5 | 4 | 6 | 15 | |
Австри | 5 | 2 | 6 | 13 | |
БНСУ | 4 | 4 | 3 | 11 | |
Швейцарь | 3 | 6 | 2 | 11 | |
Япон | 3 | 5 | 3 | 11 | |
Итали | 3 | 2 | 5 | 10 | |
Беларус | 2 | 1 | 0 | 3 | |
БНХАУ | 1 | 6 | 2 | 9 | |
Чех | 1 | 2 | 3 | 6 | |
Словак | 1 | 2 | 0 | 3 | |
Их Британи | 1 | 0 | 3 | 4 | |
Польш | 1 | 0 | 1 | 2 | |
Унгар | 1 | 0 | 0 | 1 | |
Укриан | 1 | 0 | 0 | 1 | |
Оросын олимпийн баг | 0 | 4 | 8 | 12 | |
Австрали | 0 | 2 | 1 | 3 | |
Словени | 0 | 1 | 0 | 1 | |
Финланд | 0 | 0 | 4 | 4 | |
Шинэ Зиланд | 0 | 0 | 2 | 2 | |
Испани | 0 | 0 | 2 | 2 | |
Казахстан | 0 | 0 | 1 | 1 | |
Латви | 0 | 0 | 1 | 1 | |
Лихтенштейн | 0 | 0 | 1 | 1 |