Монголын дугуйн холбоонд Франц дэмжлэг үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.02.22-нд нийтлэгдсэн

Монголын дугуйн холбоонд Франц дэмжлэг үзүүлнэ

Монголын дугуйн холбоонд Франц дэмжлэг үзүүлнэ

Монголын дугуйн холбооноос өчигдөр (2018.02.22) тамирчдын амжилт болоод “Токио 2020” олимпийн наадамд эрх аван оролцох бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.

Засмал замын дугуйн Азийн аварга шалгаруулах тэмцээн (ААШТ) Мьянмар улсын нийслэл Нейпьидод хоёрдугаар сарын 8-12-ны өдрүүдэд болж, манай баг тамирчид амжилттай оролцсон байна. Багийн 70 км-ын уралдаанд Монголын баг шагналт IV байрт орсон нь эхний амжилт байв. Үүний дараа “Under 23” ангиллын бөөн гараатай уралдаанд ОУХМ С.Жамбалжамц хүрэл медаль хүртэж, нэгэн түүхэн амжилтын эзэн болсон. Энэ нь Азийн аварга шалгаруулах тэмцээний бөөн гараатай уралдаанаас авч буй анхны медаль юм.

Мөн Мьянмарт дугуйн насанд хүрэгчдийн ангиллаас гадна “Мастер” ангиллын тивийн аварга шалгаруулах тэмцээн болж, Монголын баг гурван хүрэл медалийг авлаа.

“Мастер” ангилалд ОУХМ Х.Пүрэвсүрэн (40-44 нас) хүрэл, ОУХМ С.Түмэндэмбэрэл (50-с дээш) хошой хүрэл медальтай ирсэн юм. 

Мьянмарын тэмцээн өндөрлөсөний дараа Монголын багийн амжилт Малайз улсад үргэлжилсэн.

ОУХМ Б.Тэгшбаяр Мазайзын Куала Лумпур хотод хоёрдугаар сарын 17-ны өдөр болсон ханан тойргийн дугуйн (track) Азийн аварга шалгаруулах тэмцээний бөөн гараа буюу scratch төрөлд хүрэл медаль хүртэж,  мөн түүхэн амжилтын эзэн болсон. Энэхүү амжилт Монголын дугуйн түүхэнд Track-ийн ААШТ-ээс авч буй анхны медаль юм.

Залуу тамирчин Б.Тэгшбаяр 2016 оны зургадугаар сард Швейцарь улсад болсон дугуйн тойрог замын залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн TRACK-ийн бөөн гараат 10 км-ын уралдаанд түрүүлж, түүхэн амжилтын эзэн болж байсан билээ. Тухайн үед энэ төрөлд 20 орны тамирчин өрсөлдсөн бөгөөд тэрбээр Монголын дугуйн спортын түүхэнд дэлхийн аварга цолыг эх орондоо анхлан авчирсан.

2018 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон Монголын дугуйн холбоонд нэгэн таатай мэдээлэл бий.

“Токио 2020” зуны олимпийн наадам эхлэхэд хоёр жил гаруйн хугацаа үлдсэн. Тэгвэл Монголын дугуйн холбоо түүхэндээ анх удаа өөрийн нэр дээрээ Франц улстай хамтран хагас мэргэжлийн буюу Continental team ‘PROJECT NICE COTE D’AZUR’ багийг байгууллаа. Гурван жилийн хугацаатай байгуулагдсан энэ багт залуучуудын шилдэг тамирчид багтсан бөгөөд Францын мэргэжилтэн дасгалжуулагчаар ажиллахаар болжээ. Тэдний зорилго бол “Токио 2020” олимпийн наадамд Монголын дугуйчид эрх аван оролцохыг төлөө ажиллах юм.  Баг тамирчид удахгүй Европыг зорино. Тус багийн бүрэлдэхүүнд Б.Идэрболд, Б.Буяндэлгэр, Д.Эрхэс, Э.Алтан-Очир, Н.Буянтогтох, С.Аюуш-Очир, К.Стефан, К.Брендан нарын найман дугуйчин багтжээ.

Мөн дугуйчдын хувьд бас нэгэн мэдээлэлтэй. “Улаанбаатар – Бээжин” хүртэлх олон улсын дугуйн уралдаан ирэх наймдугаар сард болохоор болсныг дуулгаж байна. Олон жил тасалдаад байсан энэхүү уралдаан БНХАУ-ын спортын бараа үйлдвэрлэлийн “Grand China sports” компанийн дэмжлэгтэйгээр болохоор болсныг мэдэгдсэн юм.

Дугуйн Азийн аварга шалгаруулах тэмцээний “Under 23” ангиллын бөөн гараатай уралдаанд ОУХМ С.Жамбалжамц хүрэл медаль хүртлээ.

Залуучуудын дэлхийн аварга Б.Тэгшбаяр

Дугуйн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний "Мастерс" ангилалд гурван хүрэл медаль хүртэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж