“УБТЗ” нийгэмлэгийн төлсөн онцгой албан татварын асуудлыг УИХ шийднэ | News.MN

“УБТЗ” нийгэмлэгийн төлсөн онцгой албан татварын асуудлыг УИХ шийднэ

Хуучирсан мэдээ: 2018.02.22-нд нийтлэгдсэн

“УБТЗ” нийгэмлэгийн төлсөн онцгой албан татварын асуудлыг УИХ шийднэ

“УБТЗ” нийгэмлэгийн төлсөн онцгой албан татварын асуудлыг УИХ шийднэ

“УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс 1998-2015 оны хооронд төлсөн дизелийн түлшний онцгой албан татвар болох 73.8 тэрбум төгрөгийг тухайн жилүүдийн улсын төсвөөс суутган тооцох талаар УИХ-д өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэхээр болов. Энэ тухай өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. 

Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас төмөр замын тээврийг сэргээн сайжруулах зорилгоор авсан МОНП-1, МОНП-2 хөнгөлөлттэй зээлүүдийн гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцсон алданги, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөөс дизелийн түлшний онцгой албан татвар болох 73.8 тэрбум төгрөгийг суутган тооцох асуудлыг мөн УИХ-аар шийдвэрлүүлэхээр тогтлоо.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗАР

"Болор дуран"-аар шалгав.

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-02-22 27.123.214.108

Жигжиднямаа энэ байгууллагаас маш их зүйл хулгайлсан эрүүгийн гэмт хэрэгтэн\n1. ТМХС Ххк\n2.Зам засврын машин\n3. 1000 актлагдсан вагон\n4. Түлш тос \n

Avatar

Зочин 2018-02-22 64.119.19.69

davarsan um be. tatvaraa avaach.

Avatar

иргэн 2018-02-22

тал нь ОХУ төлөх ёстой татвар биз дээ\n

Avatar

Иргэн 2018-02-22 103.57.94.85

78 тэрбумын талыг ОХУ авна гэх байх шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж