Малчдын өдөрлөг болов

Хуучирсан мэдээ: 2011.08.15-нд нийтлэгдсэн

Малчдын өдөрлөг болов

“Бид Монголоороо гоёдог малчид” уриан дор Завхан аймгийн Улиастай суманд малчдын өдөрлөг зохион байгуулжээ. Намрын их ажил болох хадлан тэжээлээ базаахаас өмнө зохиож ирсэн энэхүү өдөрлөг нь хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж,  аймгийн бүх сумдын малчид хүрэлцэн ирж, бэсрэг наадам хийлээ.

Завханчууд энэ удаад бөх барилдуулсны зэрэгцээ унага, соёолон, их насны морьдын шандасыг сорьж, өндөр ашиг шимт малын үзэсгэлэн гаргав. Мөн цагааны идээний үзэсгэлэн гаргасан нь завханчуудын талархлыг хүлээж, хамгийн их саатсан газар боллоо.

Учир нь энэхүү үзэсгэлэнд малчид брэнд гэж хэлж болохуйц бүтээгдэхүүнээ дэлгэн тавьж, худалдсан нь иргэдийн эрэлт хэрэгцээ хангасан хүнсний бүтээгдэхүүн болж чадсан байна. Малчдын өдөрлөгийг Завхан аймгийн Улиастай сумын ИТХ, Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулав.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж