Чукоткийн уугуул иргэд халим агнах эрхээ авч үлдэхийг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2018.02.22-нд нийтлэгдсэн

Чукоткийн уугуул иргэд халим агнах эрхээ авч үлдэхийг хүсч байна

Чукоткийн уугуул иргэд халим агнах эрхээ авч үлдэхийг хүсч байна

Энэ хоёрдугаар сарын 27-нд Словенид Олон улсын халим агнуурын зөвлөлийн Шинжлэх ухааны хорооны хуралдаан болох юм. Энэ хуралдаанд ОХУ-ын Чукоткийн Автономит тойргийн төлөөлөгчид оролцон халим агнах квотоо авч үлдэх саналаа тавихаар зэхэж байгааг Чукоткийн тойргийн захиргаанаас мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар ОХУ-ыг халим агнуурыг зөвхөн Чукоткад хийж байгаа. Ирэх дөрөвдүгээр сард Аляскад Аляск болон Чукоткийн халимны анчид уулзалдан эдгээр бүс нутгийн уугуул иргэдийн уламжлалт амьжиргаа болох халим агнуурын тал дээр нэгдсэн нэг байр суурьтай болох талаар ярилцах гэж байгаа ажээ.

Словенид болох хуралдаанаар халим агнуурын ирэх зургаан жилийн квотын асуудлыг хэлэлцэнэ.

ОХУ-д олгодог халимны квот олон жилийн турш өөрчлөгдөөгүй. Гэвч энэ хооронд Чукоткийн хүн амын тоо олширч, халимны агнуурын хэрэгцээ, эрэлт нэмэгдсэн гэж үзэж байгаа бөгөөд энэ үндэслэлээр квотоо хадгалан үлдэх, бүүр цаашилбал нэмүүлэх төлөвлөгөөтэй ажээ.

Олон улсын халим агнуурын зөвлөлийн Шинжлэх ухааны хорооны жил бүрийн хуралдаанаар квотыг тогтоодог. 2013-2018 оны хооронд ОХУ болон АНУ хамтарсан квотын эрхтэй байгаа юм. Энэ нь 744 саарал халим, 336 гренладын халим агнах эрх юм. Үүнээс оросын квот нь 135 саарал халим, 5 гренландын халим агнах эрхтэй. ОХУ-ын Байгаль орчны яамны мэдээгээр өнгөрсөн 2017 онд Чукоткад оросууд 119 саарал халим, нэг гренландын халим агнажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж