Керченскийн гүүрийг дроноор хамгаална

Хуучирсан мэдээ: 2018.02.22-нд нийтлэгдсэн

Керченскийн гүүрийг дроноор хамгаална

Керченскийн гүүрийг дроноор хамгаална

Керченскийн хоолойг дамнуулан Крым хүртэл тавьсан гүүрийн аюулгүй байдлыг нисгэгчгүй төхөөрөмж буюу дроноор хангана хэмээн Крымын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Игорь Михайличенко Аюулгүй байдлын асуудлаарх төрийн байгууллагуудын Ажлын хэсгийн хуралдааны үеэр мэдэгджээ.

Энэ Ажлын хэсгийг Керченскийн хоолойн тээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, эрчим хүчний болоод байгалийн хийн дамжуулалтын аюулгүй байдлыг хангах зорилгоор өнгөрсөн нэгдүгээр сард байгуулсан юм.

Крым болон Краснодар мужийг холбодог Керченскийн гүүр нь Оростоо хамгийн урт гүүрт тооцогдож байна. 19 километр урт энэ гүүр энэ 2018 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орж, тээврийн хөдөлгөөн хийгдэх юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж