Орос эрчүүд цэргийн баяраар юу бэлгэнд авдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2018.02.22-нд нийтлэгдсэн

Орос эрчүүд цэргийн баяраар юу бэлгэнд авдаг вэ?

Орос эрчүүд цэргийн баяраар юу бэлгэнд авдаг вэ?

Жил бүрийн хоёрдугаар сарын 23-нд Эх орноо хамгаалагчдын өдрийг Орост тэмдэглэдэг. Хэдийгээр албан ёсны нэр нь ийм ч энэ баярыг оросууд Цэргийн баяр гэдгээр нь илүү мэддэг. Энэ өдөр эрчүүдэд бэлэг өгдөг уламжлалтай.

Avito төвийн судалгаагаар Цэргийн баяраар орос эрчүүд ухаалаг электрон төхөөрөмж, эсвэл машин бэлгэнд авах хүсэлтэй ч сахлын хөөс, хувцас гол төлөв бэлгэнд авдаг болохыг харуулжээ. Харин Мартын наймнаар орос эмэгтэйчүүд гол төлөв хүссэн бэлгээ авч чаддаг ажээ. Тэр нь гоёл чимэглэлийн зүйлс, гоо сайхны бараа байдаг байна.

Avito судалгаанд түүврийн аргаар сонгогдсон 1200 хүн оролцсоны 58 хувь нь эмэгтэй, 42 хувь нь эрэгтэй байжээ.

Мөн судалгаагаар эрчүүд бэлгэнд илүүтэй мөнгө зардаг байна. Мартын наймнаар эрчүүд 3000 хүртэлх рублиэр бэлэг авдаг бол эмэгтэйчүүд Цэргийн баяраар 1000 рубль хавьцаа бэлэг авдаг гэжээ. Ингэхдээ эмэгтэйчүүд юу бэлэглэхээ аль эрт сонгочихсон байдаг бол эрчүүд өмнөх өдөр нь шахам бэлгээ сонгодог гэж хариулсан байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж