Пёнчан 2018: Америкчуудын гэнэтийн ялалт

Хуучирсан мэдээ: 2018.02.22-нд нийтлэгдсэн

Пёнчан 2018: Америкчуудын гэнэтийн ялалт

Пёнчан 2018: Америкчуудын гэнэтийн ялалт

– Монголын Үндэсний олимпийн хороо Пёнчан хотоос мэдээлж байна. Хоёрдугаар сарын 22-ны өдрийн мэдээллийг багцлан хүргэе –

 

ГҮЙЛТИЙН ЦАНА: АМЕРИКЧУУДЫН ГЭНЭТИЙН ЯЛАЛТ

Уулын цанын эмэгтэйчүүдийн доунхилл уралдаан олон талаараа өрсөлдөөн дүүрэн өрнөж, Италийн тамирчин Софиа Гожжиагийн ялалтаар өндөрлөлөө. “Самурай адил хурдтай гулгалаа” хэмээн тэмцээний дараа ярьсан тэрээр алдарт Линдсэй Вонноос 0,38 секундын урд барианд орсон нь энэ. Тэрээр 1952 оноос хойш энэ төрөлд алт хүртсэн анхны Итали тамирчин болжээ. Дэлхийн цомын 81 гараанд түрүүлж, олимп дэлхийн аварга цолыг хүртсэн 33 настай Линдсэй Вонн сүүлчийн уралдаанаа Олимпийн дэвжээнээ хийж хүрэл медаль авснаар энэ спортын түүхэн дэх хамгийн ахмад медальтан боллоо.

ШОРТ ТРЭК: Сэтгэл хөдөлгөсөн төгсгөл италичуудад ялалт авчрав

Америкийн гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн шигшээ баг спринт төрөлд алтан медаль хүртэж, дэлхийг цочроов. 1976 оноос хойш энэ төрөлд медаль ч авч амжаагүй байсан Америкчуудын хувьд энэ бол анхны алтан медаль нь болж байна. Тэд спринтын хатан хаан Ш.Каллагийн тэргүүлсэн Швед болон өвлийн Олимпийн түүхэн дэх хамгийн олон медальт тамирчин болсон М.Бьоргений Норвегийн багийн урд оржээ.



Харин эрэгтэйчүүдийн төрөлд ганцаарчилсан төрлийн аварга И.Клаэбог гүйцэх тамирчин байсангүй, Норвегийн баг алтан медаль хүртлээ. Мөнгө хүрэл медалийг Орос болон Францын шигшээ авсан байна.

 

ТЭШҮҮР: ЯПОНЧУУД УЛБАР ШАРУУДЫГ БУУЛГАВ!

Тэшүүрийн ганцаарчилсан төрөлд илт давамгайлж 6 алт, нийт 13 медаль хүртээд байсан Нидерландын тамирчдыг багийн төрөлд Япончууд буулгаж авлаа. Тэд Олимпийн рекорд тогтоон, өмнөх олимпийн аваргуудыг ялсан юм. АНУ-ын баг Канадын урд орж хүрэл медаль хүртсэн нь Ванкувер 2010-аас хойшхи энэ төрөлд авсан анхны медаль нь болжээ. Харин эрэгтэйчүүдийн төрөлд Норвегийн шигшээг гүйцэх баг байсангүй. Хагас шигшээд Нидерландыг, финалд талбайн эзэн БНСУ-ын багийг тэд ялсан юм. Улбар шарууд хүрлийн төлөө Шинэ Зеландын багийг илүүрхжээ.

 

ХОККЕЙ: ЭХНИЙ МЕДАЛИЙГ ФИНЛЯНД ХҮРТЛЭЭ

Өвлийн Олимпийн хамгийн их үзэгчтэй төрлүүдийн нэг хоккейн төрлийн эхний медальтан тодорлоо. Эмэгтэйчүүдийн төрлийн хүрэл медалийн төлөөх тоглолтонд Финляндын баг Оросын шигшээг 3:2-оор хожсон байна. Энэ нь тэдний гурав дахь дараалсан хүрэл медаль болжээ. Алтан медалийн төлөө АНУ, Канадын багууд учраа таараад байгаа юм.

ӨНӨӨДРИЙН ГОЛ ГУРВАН АСУУЛТ

УУЛЫН ЦАНА: Өнөөдөр 2 төрлийн аваргаа тодруулах уулын цана дархан аваргатай болж магадгүй. Аль хэдийн 2 алтан медалийг энэ наадмаас хүртээд байгаа Австрийн тамирчин Марсел Хишер гурав дахь алтаа хүртэж чадах уу?



ХОККЕЙ: Өнөөдөр эмэгтэйчүүдийн төрлийн аварга багийн нэр тодорхой болно. Сүүлийн 5 наадмын 4-т нь хоорондоо тулсан АНУ, Канадын хэн нь ялах бол? Канада 5 дахь алтын төлөө, Америк 20 жилийн өмнөх анхны тэмцээний түрүүгээ давтахын төлөө талбайд гарна.



ШОРТ ТРЭК: Шорт трэкийн төрлийн сүүлийн 3 төрлийн аваргууд өнөөдөр тодорхой болно. 5 төрлийн 3-т нь түрүүлээд буй БНСУ-ын баг алтын тоогоо нэмж чадах уу?

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж