Чингис хааны онгоныг олсон гэх хуурамч мэдээлэл тараажээ

Хуучирсан мэдээ: 2018.02.22-нд нийтлэгдсэн

Чингис хааны онгоныг олсон гэх хуурамч мэдээлэл тараажээ

Чингис хааны онгоныг олсон гэх хуурамч мэдээлэл тараажээ

Цагдаагийн байгууллагаас олон нийтийн сүлжээнд цацагдсан “Архелогичид монголоос Чингис хааны онгоныг оллоо” гэх мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж, үндэслэлгүй мэдээ болохыг нь тогтоосон байна. 

Уг мэдээлэл анх 2014 оны арваннэгдүгээр сард Израйль улсын Тел Авив хотод төвтэй www.worldnewsdailyreport.com сайтад нийтлэгджээ. Гэтэл 2015 онд Монголын нэгэн телевиз эх сурвалж болгон,  мэдээ бэлтгэж, үзэгчдэд хүргэсэн аж. 

Тухайн телевизийн бэлтгэсэн “Чингис хааны онгоныг олжээ” гэсэн гарчигтай мэдээллийг 2018 оны хоёрдугаар сарын 14-нд “Цуурхал” гэх нэртэй фэйсбүүк хуудас нийтэлсэн нь иргэд, олон нийтийг төөрөгдөлд оруулсэн гэж Цагдаагийн байгууллага мэдэгдэв. 

Цагдаагийн хан түүх, архелогийн эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллаж, мэдээлэл худал болохыг баталсан байна.

Хуулийн байгууллагуудын зүгээс иргэдийг энэ мэтчилэн баталгаагүй, албаны эх сурвалжгүй худал, ташаа мэдээлэлд хууртахгүй байхыг зөвлөв.

Э.Ариун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж