БНСУ-ын Пёнчан хотод болж буй өвлийн олимпийн XXIII наадамд Оросын олимпийн баг өндөр амжилттай оролцож байна. Сэргээшийн асуудлаас болж 168 тамирчин Пёнчанд ирсэн ч хойд хөршийн баг тамирчид 4 мөнгө, 9 хүрэл медальтайгаар 20-р байрт жагсаж байна.
Пёнчаны олимпийн тосгонд хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй багийн нэгд зүй ёсоор багтаж байгаа Оросын балиашигууд өдрөөс өдөрт нэмэгдсээр. Биатлон зэрэг төрлүүдэд амжилт муутай оролцож байгаа ч хойд хөршийн багийн амжилт ахих боломжтой.
Оросын олимпийн багийн анхны алтан медаль маргааш уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд тодрох нь бараг тодорхой болоод байгаа. Хэдийгээр кёрлингийн тамирчид нь допинг хэрэглэсэн дуулианд холбогдож, хүрэл медалиа хураалгахад хүрээд байгаа ч үлдсэн тэмцээнд өрсөлдөх тамирчин бүр хичээж байгаа талаар Оросын багийнхан ярилцлагадаа дурьджээ.
Хоккейн эмэгтэй төрөлд Оросын олимпийн баг Финляндын бүсгүйчүүдэд 3:2-оор хожигдож, медальгүй хоцорсон нь хөгжөөн дэмжигчдээ гонсойлгосон бол харин оккейн эрэгтэй төрөлд оролцож байгаа Оросын олимпийн баг Норвегийг 6:1-ээр хожиж, тэднийг баярлуулсан. Маргааш буюу хоёрдугаар сарын 23-ны өдөр Чех, Оросын олимпийн багийн тоглолт болох ба хожсон нь аваргын төлөө өрсөлдөнө.
Пёнчан хотод ажиллан, олимп сурвалжилж буй гэрэл зурагчин Ч.ГАНБАТ-ын дуранд буусан фото агшнаас хүргэе.
Гэрэл зургийг Пёнчан хотоос Ч.ГАНБАТ