“Ховд шонхорууд” 2:0-оор тэргүүлж эхлэв

Хуучирсан мэдээ: 2018.02.22-нд нийтлэгдсэн

“Ховд шонхорууд” 2:0-оор тэргүүлж эхлэв

“Ховд шонхорууд” 2:0-оор тэргүүлж эхлэв

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй MNBA Үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөх дөхөж байна.

MNBA Үндэсний лигийн 2017-2018 оны улирлын аваргын төлөө “Ховд шонхорууд” болон “Архангай Алтан Дорнодын дайчид” багууд шалгаран үлдээд байгаа. Түрүүлж дөрөв хожсон нь аварга болох бөгөөд цувралыг 2:0-оор “Ховд Шонхорууд” тэргүүлж эхэллээ. Тоглолтууд Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны спорт зааланд болж байна.

Эхний тоглолт тун ширүүн өрсөлдөөн дунд болж, “Ховд Шонхорууд” баг эцсийн мөчид 118-115-аар хожил байгуулан цувралыг тэргүүлж эхэлсэн. Тэгвэл өчигдөр болсон цувралын хоёр дахь тоглолтод мөн л ховдчууд хожлыг авлаа.

Тоглолтын эхнээс тун тэнцүү өрсөлдөөн үзүүлсэн хоёр багийн тоглолтод Ховд аймгийн залуус эцсийн мөчид 105-102-оор хожил байгуулснаар давамгай байдалтай болж байна. “Архангай Алтан Дорнодын дайчид” багийн үндэсний шигшээ багийн хослол гайхалтай байж ОУХМ Г.Баттөр 35 оноо, 8 самбар, ОУХМ Б.Билгүүн 26 оноо, 8 самбар авсан ч багийн бусад тоглогчид жигд байсангүй. Харин “Ховд Шонхорууд” багаас BJ Young  28 оноо, 6 самбар, 9 оновчтой дамжуулалт, Ц.Отгонжаргал 22 оноо, 4 самбар, 71 хувийн довтолгоотойгоор тоглолтыг өндөрлүүлсэн юм. Мөн Г.Цэнгүүнбаяр 19 оноо, 11 самбар, Э.Дөлгөөн  15 оноо, 16 самбар авлаа.  Өмнөх тоглолтод 81-40-өөр самбартаа илүүрхсэн Шонхорууд энэ тоглолтод 64-55-аар мөн самбартаа илүү тоглосон үзүүлэлт гарчээ. Харин Дайчид баг оновчтой дамжуулалтаар 24-19-н харцаатайгаар илүү байсан юм. Цувралын гурав дахь тоглолт ирэх бямба гаригт (2018.24) гаригт МҮЭСТордны спорт зааланд 15.00 цагаас болно.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж