"Цалинтай ээж"-ийн тэтгэмж, хүүхдийг мөнгийг маргааш данс руу нь шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.02.22-нд нийтлэгдсэн

"Цалинтай ээж"-ийн тэтгэмж, хүүхдийг мөнгийг маргааш данс руу нь шилжүүлнэ

"Цалинтай ээж"-ийн тэтгэмж, хүүхдийг мөнгийг маргааш данс руу нь шилжүүлнэ

Засгийн газраас энэ оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж буй “Цалинтай ээж” хөтөлбөрийн хоёрдугаар сарын 50 мянган төгрөг болон хүүхдийн мөнгийг бүртгэлтэй данс руу нь шилжүүлж эхэлжээ.

ХААН банкны Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар дүүрэг дэх салбарын “Цалинтай ээж”, халамжийн мөнгөний санхүүжилт өчигдрөөс эхлэн орсон байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, үйлчилгээний бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Алтантулгаас бусад банкаар дамжих мөнгө хэзээ ээжүүд, хүүхдүүдийн дансанд шилжихийг тодруулахад, "Хоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг 23-ны өдрөөс шилжүүлнэ. Энэ долоо хоногт бүх шилжүүлгийг дуусгана" гэлээ. 

Өнгөрсөн нэгдүгээр сард 110 мянга хүн “Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагджээ.

Б.Хулан

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж