Хөтлөгч эмэгтэй шууд эфирийн үеэр амаржжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.22-нд нийтлэгдсэн

Хөтлөгч эмэгтэй шууд эфирийн үеэр амаржжээ

Хөтлөгч эмэгтэй шууд эфирийн үеэр амаржжээ

Америкийн радиогийн өглөөний шоу нэвтрүүлгийн хөтлөгч эмэгтэй энэ сарын 20-нд шууд эфирийн үеэр амаржжээ.

Хөтлөгч Проктор даваа гаригийн өглөө ажилдаа ирэхдээ дуншиж эхэлсэн гэнэ. Харин маргааш нь эфирийн үеэр хүчтэй өвдөхөд нь түргэн дуудсанаар эх баригч эмч нар радиогийн байранд ирж, кесар хагалгаа хийжээ. Хагалгаа шууд эфирийн үеэр болсон учраас сонсогчид энэ үйл явдлын гэрч болжээ. Эх амаржихад хоёр долоо хоног дутуу байсан ч хугацаанаасаа өмнө нярайлсан  байна.

Америкийн радиогийн хөтлөгч "Амьдралынхаа хамгийн сайхан мөчийг сонсогчидтойгоо хуваалцсан нь бүр ч сайхан хэрэг боллоо” хэмээн ярьжээ. 

Хөтлөгч бүсгүй 3300 гр хүү төрүүлсэн бөгөөд хүүд Жэймсон гэх нэр хайрласан гэнэ. Хүүгийн нэрийг нэгдүгээр сард сонсогчдын дунд явуулсан нэр сонгох уралдаанаар сонгосон байжээ. Хүүд нэр сонгох уралдаанд 12 хос оролцож, 12 нэр санал болгосон ч Жеймсон гэдэг нэр хамгийн олон санал авсан аж.

Проктор одоо хүүгээ асрахаар ажлаасаа чөлөө авсан байгаа гэнэ.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж