Допингийн хяналтын 20 мэргэжилтэн бэлтгэнэ

Хуучирсан мэдээ: 2018.02.22-нд нийтлэгдсэн

Допингийн хяналтын 20 мэргэжилтэн бэлтгэнэ

Допингийн хяналтын 20 мэргэжилтэн бэлтгэнэ

ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Биеийн тамир, спортын газар, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албатай хамтран хэрэгжүүлэх “Үндэсний допингийн эсрэг байгууллагын чадавхийг  бэхжүүлэх нь” төслийн гэрээнд өнөөдөр /2018.02.22/  гарын үсэг зурлаа.


Энэхүү төсөл нь тамирчны эрүүл мэнд, нэр төрийг хамгаалах, цэвэр шударга өрсөлдөөнийг бий болгохын тулд допинг хэрэглэсэн тамирчныг шийтгэх бус хэрэглэхээс нь  өмнө мэдээллээр хангах, мэдлэгийг нь эзэмшүүлэх, сургалт сурталчилгааны үйл ажиллагааг тогтмол  хэрэгжүүлнэ  зорилготой юм.  

Төслийн хүрээнд Монгол улсад анх удаагаа допингийн хяналтын 20 мэргэжилтэн бэлтгэх сургалт зохион байгуулах бөгөөд эдгээр мэргэжилтнүүдийг бэлтгэх сургагч багш нарыг Дэлхийн допингийн эсрэг агентлагаас хүмүүс ирж, сургах ажээ.

Тамирчид допингийн эм зүйн жагсаалтад багтсан эмийг санамсаргүй буюу өвчний улмаас хэрэглэсэн үү, эсвэл санаатайгаар хэрэглэсэн үү гэдгийг магадлах ёстой байдаг. Тэгвэл энэ асуудлыг хариуцаж ажиллах эмч нарыг мөн төслийн хүрээнд мэргэшүүлэх юм байна. 

Төслийн гэрээнд ЮЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга  болон  Биеийн тамир, спортын газрын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны их эмч Ч.Насанбат нар гарын үсэг зурлаа. Төсөл 2020 он хүртэл хэрэгжинэ. 

                Э.Бурам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж