Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багт тус сумын харьяат, иргэн Д-гийн 10 настай хүү М нь хоёрдугаар сарын 20-ны өдрийн 12 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлага тус аймгийн онцгой байдлын газарт 22:37 цагт иржээ.
Хүүг алга болсон өдрийн 19.00 цагаас эхлэн орон нутгийн 78 хүн, зургаан автомашинтай эрэн хайж, маргааш өглөөний 08:55 цагт сумын төвөөс зүүн хойш байрлах Цогтсүмбэр багийн Баастын гарам гэдэг газраас эсэн мэнд олжээ.
Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр М нь гэрээсээ гарч яваад, малчин С-ийн гэрт очсон байжээ.
Э.Ариун