Өмдөөрөө алдаршсан Норвегийн тамирчид медальгүй буцах нь

Хуучирсан мэдээ: 2018.02.22-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Өмдөөрөө алдаршсан Норвегийн тамирчид медальгүй буцах нь

Өмдөөрөө алдаршсан Норвегийн тамирчид медальгүй буцах нь

БНСУ-ын Пёнчан хотноо болж буй өвлийн олимпийн наадам  ирэх ням гаригт (2018.02.25) өндөрлөнө. Олимпийн наадмын сонирхолтой төрлийн нэг болох мөсний оюуны спорт болох кёрлингийн багийн тэмцээн өндөрлөх дөхөж байна.

Кёрлингийн эрэгтэй багийн төрөлд 10 баг өрсөлдөж байгаагаас хагас шигшээд Швед, Канад, АНУ болон Их Британы баг тамирчид шалгарлаа. Тэгвэл энэ төрөлд өмдөөрөө алдаршаад байгаа Норвегийн баг тамирчид 4 хожил, 5 хожигдолтойгоор медалийн төлөө өрсөлдөх боломжгүй боллоо. 

Норвегийн баг өчигдөр 7 хожилтой Шведийг хожсон ч өмнөх өдөр нь Итали, Их Британид хожигдсон хожигдол нь тэднийг шилдэг дөрөвт багтааж чадсангүй.

“Ванкувер 2010” олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн Норвегийн эрэгтэй баг “Сочи 2014”, “Пёнчан 2018” наадмаас медальгүй буцаж байна. 

Кёрлингийн эрэгтэй багийн хагас шигшээд шалгарсан багуудын тоглолт өнөөдөр болно. Швед-Швейцарь болон Канад-АНУ багуудын тоглолт Улаанбаатарын цагаар 19:05-с эхэлнэ. 

 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж