Иванка Трамп олимпийн хаалтын ёслолд оролцоно

Хуучирсан мэдээ: 2018.02.22-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Иванка Трамп олимпийн хаалтын ёслолд оролцоно

Иванка Трамп олимпийн хаалтын ёслолд оролцоно

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын охин, түүний зөвлөх Иванка Трамп Пёнчан-2018 өвлийн олимпийн наадмын хаалтын ёслолд оролцох төлөөлөгчдийг ахалж очих ажээ.

АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд АНУ-БНСУ-ын хамтарсан цэргийн хүчний командлагч Винсент К.Бруукс, Сенатын Ойрх Дорнод, өмнөд  болон төв Азийн асуудал хариуцсан гадаад харилцааны дэд хорооны дарга Жеймс Риш нар багтжээ.

Иванка Трамп “Пёнчаны өвлийн олимпийн наадмын хаалтын ёслолын ажиллагаанд оролцох төлөөлөгчдийг ахлах болсондоо би туйлын баяртай байна.  АНУ-ын баг тамирчид болон амжилт гаргаж, дээд амжилт тогтоосон тамирчдадаа баяр хүргэж, тэдний баяраас хуваалцахыг тэсэн ядан хүлээж байна. Тамирчдын авьяас чадвар, хурд хүч, авхаалж самбаа, баяр бид бүгдийн бахархлыг төрүүлсэн” хэмээн Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ дурджээ.

Хоёр орны хурцадмал харилцааг эерүүлэхээр Хойд Солонгосын удирдагч Пёнчан-2018 өвлийн олимпийн наадмын нээлтийн ёслолд дүүгээ оролцуулсан шиг АНУ-ын Ерөнхийлөгч охиноо хаалтын ёслолд илгээж байна гэж хэвлэлүүд түүний өвлийн олимпийг зорих аялалыг бичиж байна.

Цагаан ордны мэдэгдэлд Иванка Трамп БНСУ-д айлчлах хугацаандаа тус улсын албаны хүмүүстэй албан ёсны уулзалт явуулах эсэхийг дурьдсангүй.

Эх сурвалж: SouthChinaMorningPost

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж