Засгийн газар өнөөдөр Багануур, Шивээ-Овоогийн уурхайн асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2018.02.22-нд нийтлэгдсэн

Засгийн газар өнөөдөр Багануур, Шивээ-Овоогийн уурхайн асуудлыг хэлэлцэнэ

Засгийн газар өнөөдөр Багануур, Шивээ-Овоогийн уурхайн асуудлыг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдааныг өнөөдөр 13.00 цагт товлосон бөгөөд “Улаанбаатар” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай, Багануур, Шивээ-Овоо хувьцаат компаниудын талаар авах арга хэмжээний тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Эдгээр асуудлыг сар шинийн өмнөх Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч хойшлуулсан нь өнөөдөр ийн хэлэлцэх асуудлын жагсаалтад багтжээ.

Мөн өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд “Бусад” гэсэн асуудлыг хэлэлцүүлэхээр бэлтгэсэн байна. Энэ нь халаа сэлгээ байж магадгүй гэх албан бус мэдээлэл байгаа юм.

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх болон танилцах асуудлын жагсаалтыг дараах хүснэгтээс харж болно.

 

Хэлэлцэх асуудал

 

Засгийн газрын гишүүн

  1.  

Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт батлах тухай

Г.ЗАНДАНШАТАР

  1.  

УИХ-ын дарга олон улсын чуулганы хуралдаанд оролцож, айлчлал хийсэн дүнгийн тухай

Д.ЦОГТБААТАР

  1.  

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн талаар авах арга хэмжээний тухай*

Ж.БАТ-ЭРДЭНЭ

  1.  

Багануур, Шивээ-Овоо хувьцаат компаниудын талаар авах зарим арга хэмжээний тухай*

Ц.ДАВААСҮРЭН

Д.СУМЪЯАБАЗАР

  1.  

Бусад асуудал*

У.ХҮРЭЛСҮХ

Танилцуулах асуудал

  1.  

Засгийн газар хоорондын комиссын хуралдааны талаар

Ө.ЭНХТҮВШИН

  1.  

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий, Сүхбаатар аймгуудад ажилласан талаар

Г.ЗАНДАНШАТАР

  1.  

2017 онд иргэдээс Засгийн газрын “Иргэд, олон нийттэй харилцах төв”-д ирүүлсэн санал, хүсэлтийн шийдвэрлэлтийн тайлан

Г.ЗАНДАНШАТАР

  1.  

2017 онд иргэдээс төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар

Г.ЗАНДАНШАТАР

10.

“Эдийн засгийн сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцын талаар

Г.ЗАНДАНШАТАР

11.

Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын талаар*

Г.ЗАНДАНШАТАР

Г.ДАРЬ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж