Дайснуудад хөшөө, баатруудад баллуур | News.MN

Дайснуудад хөшөө, баатруудад баллуур

Хуучирсан мэдээ: 2018.02.22-нд нийтлэгдсэн

Дайснуудад хөшөө, баатруудад баллуур

Дайснуудад хөшөө, баатруудад баллуур

Албаны хүмүүсийн хэлснээр Улаанбаатарт 300 орчим хөшөө байдаг гэнэ. Түүний 50 орчмыг нь ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр барьжээ. Нарийн тогтсон дэг, шалгуур, цензур байдаггүй гэсэн үг.  Иймээс нэр нь тодроогүй баатар гэдэг шиг үл таних “этгээдүүд” хөшөөнүүд дунд олонтаа үзэгдэнэ. Тоотой хэдэн хөшөөнөөс бусдаар Монголын үндэсний бахархал, түүх, соёлд төдийлөн хамааралгүй байх нь нэн сонин. Хөрөнгө оруулалт хийж л байвал нэрэмжит гудамж болгож, хаанахын хэний ч хөшөөг барьж болдог ийм буруу жишиг манайд бий.

90 гаруй жил тахин шүтсэн В.И.Лениний хөшөөг зургаан жилийн өмнө “Хүн төрөлхтний түүхэнд коммунистууд шиг үндэс угсаа нэгтнээ үй олноор нь өргөн цар хүрээтэй устгаж байсан нэг ч хүчин байгаагүй” гэсээр Э.Бат-Үүл Засаг дарга болмогцоо буулгасан. Гэхдээ түүний үед монголчуудын түүхэнд балаг тарьсан бас нэгэн хүний дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор хөшөөг босгосон нь Хаант Оросын сайд, нэрт дипломатч, Дорно дахин судлаач Иван Яковлевич Коростовецийн хөшөө. РЦНК буюу ОХУ-ын Соёл, шинжлэх ухааны төвийн өмнөх талбайд түүний хөшөөг босгосон. 85 саяын өртөгтэйгөөр шүү.

И.Я.Коростовецийг 1912 оны есдүгээр сард Монголд ирүүлсэн байдаг. Тэрээр түүнээс өмнө Дундад улсад Элчингээр сууж байгаад асуудалд орж, эгүүлэн татагдсан бөгөөд эх орондоо байж байгаад Монголд иржээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс тусгаар тогтнолоо дахин сэргээж, тусгаар тогтнолоо бусдаар хүлээн зөвшөөрүүлэх хэлэлцээр хийхийн өмнө гэсэн үг. Түүний хамгийн чухал зорилго нь уг гэрээгээр оросууд Монгол улсад эдийн засгийн бүрэн нөлөөгөө тогтоох байсныг түүхийн баримтууд гэрчилдэг.

И.Я.Коростовец оросуудын хувьд ашигтай, монголчуудын хувьд ямар ч ашиггүй гэрээ хийхээр гэрээний төслөө барин Монголд ирсэн нь тэр. Тэрбээр энэ ажлаа гүйцэтгүүлэхийн тулд сайд, ноёдыг хооронд нь эвдэрэлцүүлж эхэлсэн ч гэдэг. Түүний гэрээний балгаар монголчууд хуваагдах үүд нээгдэж, Барга, Өвөр Монгол, Тагна Урианхай хилийн гадна үлджээ.

Монголын Засгийн газрын Дотоод яамны сайд Да лам Цэрэнчимэд “Блюнчлигийн олон улсын эрх зүйн онолыг баримтлан энэ хэлэлцээрийн үр дүнд Монгол Улс эзэн хаан, нутаг орон, хүн ардтайгаа үлдэнэ” хэмээн И.Я.Коростовецаас шаардсан нь барьж ирсэн гэрээнийхээ эхийг уурлан ширээнээс шүүрэн авч шал руу шидтэл нь барьц алдуулсан гэдэг.

Монгол Улсын Ерөнхий сайдын орлогч, нийт өвөр монголчуудын төлөөлөлийн тэргүүн эгнээнд байсан Бинт Чин ван Гончигсүрэнг гадуурхан “Миний хамгийн том дайсан” гэж хэлж байсан төдийгүй  И.Я.Коростовецийг үдэж өгөх цайллагад тэрээр хор ууж үхсэн байх жишээтэй. Түүний дараахан уг гэрээг хамгийн хүчтэй эсэргүүцэж, Монголын тусгаар тогтнолын төлөө тууштай зогсож байсан Да лам Цэрэнчимэд гэнэт ажлаасаа бууж, баруун хязгаарт томилогдон явах замдаа таалал болжээ.

И.Я.Коростовецид монголчуудаар хөшөө босгуулах гавъяатан яав ч биш. Харин ч эсрэгээрээ “Монголын нутаг дэвсгэр бол өнө эртнээс монголчуудын өмч байсаар ирсэн, хэзээ ч хятадынх байгаагүй” гэж Да лам Цэрэнчимэдийг хэлэхэд “Олон улсын эрх зүйн үүднээсээ Монголын нутаг дэвсгэр Хятадын салшгүй хэсэг” гэж байсан гэмтэн.

Гэтэл тусгаар тогтнолынхоо төлөө түүний эсрэг шийдэмгий байр сууриа илэрхийлж байсан Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд, Да лам Цэрэнчимэд, Бинт чин ван Гончигсүрэн, Дархан Чин ван Пунцагцэрэн, Эрдэнэ Жонон Ван Ширнэндамдин, Манзушир хутагт Цэрэндорж, Гүн Хайсан гээд гавъяатнуудын дурсгал хаана байна вэ?

VIII Богд хааны хөшөөг Тусгаар тогтнолын талбайд мөнхлөхөөр 2013 онд шав тавьж байсан ч жилийн дараа больсон. Түүхийн ухааны Төрийн соёрхолт, Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайханаас эхлээд олон эрдэмтэн, түүхчид үе үеийн удирдлагуудад түүхэн гавъяатнууддаа хөшөө босгуулах талаар санал гаргаж, захидал бичдэг ч өнөөг хүртэл таг чиг. Хожим үеийнхэндээ мөнхлөн сануулж, гавьяаг үл умартах хүмүүс олон байгаа ч бид хэнд ч хамаагүй хөшөө босгосон хэвээр.

Гэтэл дурсах ёстой түүхт хүмүүст зориулсан гудамж талбай битгий хэл хөшөө дурсгал ч алга. Монголынхоо төлөө зүтгэсэн түүхэн хүмүүс мартагдсаар…

Тухайн үед ШУА-ийнхан эсэргүүцэн байр сууриа илэрхийлж байсан ч бодит амьдрал дээр “дайснууд” ялсан гэлтэй.

Гурван жилийн дараа Монгол Улс тусгаар тогтнолоо дахин сэргээсний 110 жилийн ой болно. Бүдгэрсэн түүхээ тодруулж, баларсан баатруудаа мандуулах боломж харин энэ юм биш үү. Бидэнд бахархаж, нэгдэх үнэт зүйл үгүй юм гэж үү?

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

IRGEN 2018-02-22 202.55.191.130

AMID YAVAA NASANDAA DAHIJ HEZEE CH ARDCHILSAN NAMIIG DEMJIHGUI!!! ARDCHILSAN GEH NERIIG ZUUH ERHGUI LUIVARCHID!!!!!

Avatar

ЗОЧИН 2018-02-22 64.119.24.204

УЛСЫНХАА ТӨВ ТАЛБАЙГ ЭЗЭН ЧИНГЭС ХААНЫХАА НЭРЭМЖИТ БОЛГОХООС МАНГАРУУД ОРОСУУДАД ЗУСАРДАН КОРОСТОВЕЦИЙН ХӨШӨӨГ БАРИУЛСАН ! ОДОО УРД ХЯТАДУУДЫГ ХАР ! ЭЗЭН ЧИНГЭС ХААНЫГ ӨӨРИЙН БОЛГООД ДЭЛХИЙД БАЙХГҮЙ ТОМ ХӨШӨӨ ГЭР МУЗЕЙ БАЙГУУЛААД ДЭЛХИЙН ЖУУЛЧДАД ГАЙХУУЛЖ БАЙНА !

Avatar

Зочин 2018-02-22 202.131.245.243

Э.Бат-Үүлийн л босгосон хөшөө шүү дээ.

Avatar

ЗОЧИН 2018-02-22 64.119.24.204

КОРОСТОВЕЦ МОНГОЛД МӨН Ч ИХ ГАЙ ТАРЬСАНДАА !

Avatar

Зочин 2018-02-22 202.131.245.243

Ленин багшийн хөшөөг босгох хэрэгтэй.

Avatar

oogi 2018-02-22 111.127.159.7

Одоогийнхоо улс болчихсон гээд сагсуураад байгаа чинь ЛЕНИН багшийн гавьяа юм шдээ

Avatar

Зочин 2018-02-22 202.131.245.243

Сталин багшийн хөшөөг босгох хэрэгтэй.

Avatar

үүгий 2018-02-22 111.127.159.7

Энэ хүн МОНГОЛЫГ, МОНГОЛ болгосон юм аа

Avatar

Ард 2018-02-22 202.70.34.70

ХӨШӨӨ ХИЙЖ МӨНГӨЖДӨГ ХҮНИЙ Л АЖИЛ ШҮҮ ДЭЭ. ЗАСАГ ТӨРД ЯМАРЧ БОДЛОГО АЛГА БОЛЖ ДЭЭ.

Avatar

Зочин 2018-02-22 103.10.21.116

хэ эх орондоо байж байж энэ муу хөшөөнд дармтлуулхуу РЦНК ийн михайловд хэлээд буулга гэж шаардлага хүргүүл.тэгээд буулгахгүй бол дэлбэлчихгүй юу.ямар буутай цэрэг минээр хамгаалсан биш.эх орон ч доо дайрчих уу

Avatar

зочин 2018-02-22 122.201.31.100

хороололд коммунист Энэбиш гэж хүний хөшөө байнам

Avatar

Зочин 2018-02-22 103.10.21.116

[Хориотой Үг] энэ биш.комунизмын улаан терорчины хөшөөнүүдээ бүгдийг буулгаж зөвхөн эх орончдынхоо хөшөөг үлдээцгээ.

Avatar

Баатар 2018-02-22 27.123.214.110

Тэгээд хэн энэ хөшөөг босгочихдогийн? Ядаргаатайн

Avatar

Зочин 2018-02-22 59.153.114.92

Батүүл бол баргийн хүнд байхгүй балагт мунхаг бодолтой нэгэн. Түхийн гэрч, урлагийн үнэт бүтээлүүдтэй дайн зарладаг э р г ү ү дагз

Avatar

Зочин 2018-02-22 59.153.114.92

ЁСТОЙ ГУТАМШИГТАЙ МУНХАГИЙН МУНХАГ ЛЛР ДАА, ШИВШИГТЭЙ УСАН ТАРХИТАЙ УЛАЙРСАН БУХАНДАЙ

Avatar

үүгий 2018-02-22 111.127.159.7

Салга цагаан толгойт хойч үеийнхэнд их гай тарьсан даа

Avatar

Оросууд ийм л зэвүүн шүү дээ. 2018-02-22 202.21.106.119

Коростовецийн хөшөөг Оросууд хэний зардлаар босгосон нь хамаагүй. Хамгийн гол нь Монголд их гай авчирсан хүнийг зориудаар сонгож байгаад хөшөөг нь босгож байгаа нь л маш зэвүүн байгаа юм. Энэ хөшөө Оросуудын цаад санааг маш тодорхой харуулж байна юм, Оросуудыг өмгөөлөөд байдаг урвагчид үүнээс сургамж авцгаа.

Avatar

Зочин 2018-02-22 66.181.181.236

Будаг цацах хэрэгтэй

Avatar

Зочин 2018-02-22 64.119.22.98

Сталин. Лeнин хоёрын хөшөөний матeриалыг ашиглан Бат үүлийн хөшөөг босгоё тэхдээ цээжийг нь өргөн хийхгүй бол баатрын тэмдэг нь багтахгүй байх

Avatar

Зочин 2018-02-22 103.9.89.186

эрх чөлөө ярьж мөнгө хусах замаа засаж байна

Avatar

Зочин 2018-02-22 202.9.43.208

Муу лалраа чамд зориулж жоомны хошоо босгохуу яахуу

Avatar

? 2018-02-22 66.181.191.13

Ганц Коростовец ч биш, тэр үеийн Хаант Орос болон СССР гүрэн аль нь ч ялгаагүй Их Оросын дээрэнгүй үзэлтэй, хөрш жижиг буурай улс үндэстнийг залгих, булаах, ашиглах зорилготой байсан, одоо ч хэвээр байгаа!!! Жишээ нь, Путинд хөшөө босголоо гэхэд Коростовецоос дээрдэх юм огтхон ч үгүй!!! Харин тэр Коростовецийн хөшөөг Оросууд өөрсдөө мэдэж, өөрийн зардлаар босгосон юм гэсэн шүү!!! Харин газрын зөвшөөрлийг хэн яагаад өгснийг сурвалжлагч нар лавлах хэрэгтэй!!!

Avatar

Зочин 2018-02-22 202.179.31.40

Чи зөв бодолтой овоо юм уншсан хүн бн

Avatar

ЗОЧИН 2018-02-22

МУУ САЛГА БААТАР БАТҮҮЛ , ТӨВ ТАЛБАЙГААС ЖАНЖИН СҮХБААРАРЫН ХӨШӨӨГ БУУЛГАХЫГ САНААРХАЖ БАЙСАН . . ,

Avatar

Зочин 2018-02-22 202.9.44.88

Энэ нэг гонжийсон хар юм гэнэт л босчихсон зөвшөөрөлгүй юм бол нураагаад хаячихъя л даа

Avatar

цэ 2018-02-22 27.123.212.136

юу үнэн энэ үнэн зөв бичжээ

Avatar

Уншигч 2018-02-22 66.181.181.232

Ц.Дамдинсүрэн гуайн хөшөө байтугай нэртэй гудамж ч байдаггүй юм гэнэ ш дээ. Гарын 5 хуруунд багтах ганц эрдэмтэн юмсан. Ингэж ч лойх гэж ичмээр юм аа.

Avatar

Зочин 2018-02-22 202.9.43.124

Uul udahgui b/haa!! Nuguu Zorig!!!

Avatar

Зочин 2018-02-22 202.9.43.124

Ene gazar chini Mongoliin gazar nutag shuu dee!!! Batuul ichihed yadag b/naa???

Avatar

батүүлийг хөөж явуул 2018-02-22 83.86.75.235

Батүүл шизогийн шизотол. Монголоос хөөж явуул Бат-үүл пизийг.

Avatar

Зочин 2018-02-22 202.179.27.217

РЦНК-ийн дэргэд гэхээр оросууд бариулсан байх. Нэрийг нь орчуулбал УБ дахь Оросын Шинжлэх Ухаан Соёлын Төв. Монгол улс дахь төлөөлөгчийн газар гэнэ.

Avatar

Zochin 2018-02-22 202.131.225.197

Undesnii Tusgaar Togtnoliin tuluu huvi nemer oruulsan, huchin zutgej yavsan humuustee hushuu dursgal bosgohiin orond Marko Polo-oos ugsuuleed gadniihand hushuu bosgood baigaa ni haramsaltai. Mongol nutagtaa Mongol hunee deedelsen, aldriig ni duursgasan hushuu dursgal baival sain yumsan.

Avatar

Зочин 2018-02-22 202.179.18.51

Яг үнэн. Марко Пологийн хөшөөг буулгаад оронд нь Сайн ноён хан Намнансүрэн ч юм уу өөр хүний хөшөө байвал зохилтой.

Avatar

иргэн 2018-02-22 103.26.193.208

Ynenshuuu. Teriinhen tuuhee sudalmaar um. Umnii uchir medehgui gadniihniig dagaj surjgenesen ulsuud yana daa. Heshee mash tseen baival zohino. Bugdeeree tuuhee sudlaazee...

Avatar

Зочин 2018-02-22 202.179.27.64

Тэгээд монголын хөрөнгөөр босгосон хөшөө юм биздээ сонин л юм би бодохдоо оросууд өөрсдийн хөрөнгөөр босгосон байх гэж бодож байлаа батүүлээ чи бишээ

Avatar

Алтантуяа 2018-02-22 66.181.188.89

Chris Norman & Suzi Quatro - Stumblin\' In\nКристофер Уорд Норман болон Сюзи Куатро - Богино тайрмал үст\nOur love is alive, and so we begin\nБидний хайр амьд байна, мөн тиймээс бид эхэллээ\nFoolishly laying our hearts on the table\nТэнэг юм шиг зүрхнүүдээ ширээн дээр тавьлаа\nStumblin\' in. Богино тайрмал үст\nOur love is a flame burning within\nБидний хайр бол гал, дотроо шатаж байна\nNow and then firelight will catch us\nОдоо мөн тэгээд галын гэрэл биднийг гэрэлтүүлнэ\nStumblin\' in.\nБогино тайрмал үст\nWherever you go, whatever you do\nЧи хаана ч явсан, чи юу ч хийсэн\nYou know these reckless thoughts of mine are following you\nЧи мэднэ эдгээр миний санаанд оромгүй бодолууд чамайг дагаж байна\nI\'ve fallen for you, whatever you do\nБи чиний төлөө сэтгэлээр унасан ч, чи юу ч хийсэн\n\'Cause, baby, you\'ve shown me so many things that I never knew\nЯагаад гэвэл, хонгор минь, чи надад миний хэзээ ч мэдээгүй маш олон зүйлийг үзүүлсэн\nWhatever it takes, baby, I\'ll do it for you.\nЮу ч болсон, хонгор минь, би энийг чиний төлөө хийнэ\nOur love is alive, and so we begin\nБидний хайр амьд байна, мөн тиймээс бид эхэллээ\nFoolishly laying our hearts on the table\nТэнэг юм шиг зүрхнүүдээ ширээн дээр орхилоо\nStumblin\' in. Богино тайрмал үст\nOur love is a flame burning within\nБидний хайр дотроо шатаж байгаа гал\nNow and then firelight will catch us\nОдоо мөн тэгээд галын гэрэл биднийг гэрэлтүүлнэ\nStumblin\' in.\nБогино тайрмал үст\nYou were so young, ah, and I was so freeЧи хэтэрхий залуу байсан, аа, мөн би хэтэрхий эрх чөлөөтэй байсан\nI may have been young, but, baby, that\'s not what I wanted to be.\nБи магадгүй залуу байсан, гэвч, хонгор минь, тэр миний хүсэж байсан зүйл биш\n

Avatar

Алтантуяа 2018-02-22 66.181.188.89

Well, you were the one, oh, why was it me?\nСайн, чи цорын ганц байсан, өө, яагаад энэ би байсан\n\'Cause, baby, you show me so many things that I never see\nЯагаад гэвэл, хонгор минь, чи надад харуулсан маш олон зүйлийг тэрийг би хэзээ ч хараагүй\nWhatever you need, baby, you\'ve got it from me.\nЧамд юу хэрэгтэй, хонгор минь, минийх энэ чамд байгаа\nOur love is alive, and so we begin\nБидний хайр амьд байна, мөн тиймээс бид эхэллээ\nFoolishly laying our hearts on the table\nТэнэг юм шиг зүрхнүүдээ ширээн дээр орхилоо\nStumblin\' in.\nБогино тайрмал үст\nOur love is a flame burning within\nБидний хайр бол гал, дотроо шатаж байгаа\nNow and then firelight will catch us\nОдоо мөн тэгээд галын гэрэл биднийг гэрэлтүүлнэ\nStumblin\' in.\nБогино тайрмал үст\nStumblin\' in, stumblin\' in\nБогино тайрсан үст, богино тайрсан үст\nFoolishly laying our hearts on the table\nТэнэг юм шиг зүрхнүүдээ ширээн дээр орхилоо\nStumblin\' in\nБогино тайрмал үст\nAh, stumblin\' in, mmmh, stumblin\' in\nАа, Богино тайрмал үст, мммх, богино тайрмал үст, аа\nNow and then firelight will catch us\nОдоо мөн тэгээд галын гэрэл биднийг гэрэлтүүлнэ\nOh, stumblin\' in, ah, I was stumblin\' in\nӨө, Богино тайрмал үст, аа, богино тайрмал үст,\nFoolishly laying our hearts on the table\nТэнэг юм шиг зүрхнүүдээ ширээн дээр орхилоо\nStumblin\' in.\nБогино тайрмал үст\nOh, stumblin\' in, ah, stumblin\' in\nӨө, Богино тайрмал үст, аа, богино тайрмал үст\nI was stumblin\' in\nБи богино тайрмал үстэй байсан\nWe were stumblin\' in\nБид богино тайрмал үстэй байсан\n

Avatar

Зочин 2018-02-22 202.131.245.243

Э.Бат-Үүлийн л босгосон хөшөө шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж